Хайрын баяр зөвхөн дурлалт хосуудын баяр гэж үү? Ганц бие хүн бас баяр хөөрийг мэдрэх хэрэгтэй шүү дээ. Тэгвэл ойр орчимдоо байгаа дурлалт хосуудад бэлэг хийж өгч сэтгэлийн цэнгэл эдлээрэй.
Би энэ удаад манай дэлгүүрт зарагддаг бяцхан төмөр савыг ашиглан альбом хийлээ. Та иймэрхүү нимгэн төмөр эсвэл цаасан хайрцаг ашиглан хайртай хосуудыг баярлуулж болох юм. Үүнийг хийхдээ хэрэглэх зүйлс:
- Төмөр хайрцаг
- Фото зураг
- Distress Ink тамганы өнгө
- Тамга
- Зузаан цаас
- Ногоон машинд зүсдэг ир
- Spectrum Noir маркер
- Herma цавуу
- Акрилан будаг
- Hammer цаас
Хүссэн тамгаа сонгон авч жааз хийхэд гарсан янз бүрийн хэлбэртэй цааснууд дээрээ тамгалаад хүссэн өнгөөрөө будаарай. Би энд хулганатай тамга сонгож авсан.
Сагсанд суугаад нисэж байгаа хулганыг цаасан дээр тамгалаад хайчилж аван Spectrum Noir маркераар өнгө ялган будаж өгнө.
Төмөр хайрцагныхаа нүүрэн талыг акрилан цагаан будгаар будаж хайчилж бэлдсэн дүрсээ наагаад лак түрхэж бэхжүүлээрэй. Акрилан будаг эсвэл өөр будгаар энд тэнд нь цэглэн чимэглэж болох юм.
Ингээд таны бэлэг бэлэн боллоо. Таны бэлэг дэлхийд цорын ганц бүтээл байх болно. Амжилт хүсье.
Бүх сэтгэгдлийг үзэх