Төрсөн Өдрийн Чимэглэл Хэрхэн Хийх Вэ?

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/06/13

Өөрөө хийж чадах зүйлээ дандаа худалдаж авсаар байх уу?

Танд маш энгийн, хүүхэдтэйгээ ч хамт хийж болох баярын чимэглэлийг санал болгоё. Ихэнх баяр ёслолоор тухайн баярт тохирсон үгсийг туг дарцган дээр бичсэн чимэглэл сайхан харагддаг шүү дээ. Үүнийг олон янзаар хийж болох ч энэ удаа хялбар аргаар хийсэн чимэглэлээ та нартаа сонирхуулая.

  • Хатуу цаас (А3 хэмжээтэй цэнхэр 2 ш, цайвар цэнхэр 2ш)
  • Алтлаг саатай цаас (А4 хэмжээтэй )
  • 2 талтай скоч
  • Шугам
  • Харандаа
  • Хайч, цаасны хутга

Хамгийн эхлээд хэр том хэмжээтэй баннер хийх гэдгээ тооцох хэрэгтэй. Миний хувьд хүүхдийн төрсөн өдрийг ихэнхдээ гэртээ тэмдэглэх учраас ханандаа тааруулан хэт том шаардлагагүй гэж үзлээ. Тод цэнхэр болон цайвар цэнхэр хатуу цааснуудаа 20 х 15 хэмжээтэйгээр зүснэ.

HAPPY BIRTHDAY үгийг толин тусгалаар харуулж цаасан дээр хэвлээд хүрээлж хайчилна. Одоо саатай цаасаа эргүүлж харуулаад дээр нь үсгээ тойруулж зурна.

Үгээ хайчаар эсвэл цаасны хутгаар зүсч аваарай.

Ингээд таны хийх ажил ерөнхийдөө дууслаа. Саатай цаас маань хатуу цаас учраас сайн бат наалдуулахын тулд 2 талтай скочоор нилээн сайн нааж өгсөн байгаа шүү.

Цэцэг эсвэл од гэх мэт хэвнүүд ашиглан нэмэлт чимэглэл хийж өгөөрэй. Чимэглэсэн үгнүүдээ холбохын тулд бэлэг боодог туузаар 2 талтай скоч ашиглан тогтоож өгсөн учраас хаана ч өлгөхөд амар хялбар боллоо.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Танд сонирхуулах өөр урлал