Товойлгодог Багажаар Тоглосон нь

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/08/08

Та сийлбэрийг заавал модон дээр байх ёстой гэж бодож байгаа юм биш биз? Тэгвэл арай зөөлөн зүйл дээр жишээ нь лаан дээр хийвэл яах бол? Тэгвэл манайд зарагдаж байгаа товойлгодог багаж ашиглан нэгэн туршилт хийснээ зүрхлэн толилуулъя. Лаа нь маш зөөлөн учраас хутга зохимжгүй харин хурц иргүй бөөрөнхий үзүүртэй товойлгодог багаж маш сайхан тохирохыг олж мэдсэндээ их баяртай байна.

  • Лаа
  • Цаасан эсвэл жирийн скоч
  • Товойлгодог багаж
  • Фломастер
  • Акрилан будаг

Скочоор хамгаалах хэсгээ орооно.

Фломастераар хүссэн хээгээ зураад товойлгодог багажаар хээний дагуу зөөлөн дарж лааны тосыг авч лааг хээлнэ.

Хээлж хонхойлгосон лаагаа акрилан будгаар арчиж авахад будаг лааны хээрүү орж хээг тодруулж өгнө.

Хамгаалалт хийж ороосон скочоо авна.

Та хээгээ өөрийн хүссэнээр сонгож болох ба тэмдэглэлт баярын утга учрыг шингээсэн лаа байвал илүү сайхан байх болно. Жишээ нь хуримын ойгоороо зүрхэн хээтэй, шинэ жилээр цасны дүрстэй, хүүхдийн төрсөн өдрөөр амьтаны дүрстэй лаагаар ширээгээ чимж болох юм.  Ингээд таны урлах үйлд амжилт хүсье.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд