Цаасаар Хээлэе

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/04/27

Хээтэй цаасыг зөвхөн жижиг альбом, мэндчилгээний карт хийхэд л ашигладаг гэж бодож байна уу? Харин би хээтэй цаасаар цулгуй модон хавчаар чимэхээр шийдлээ.

Яагаад ч юм хавчаараа модон чигээр нь байлгана гэхээр нэг л уйтгартай санагдаж байсан болохоор би хээ тавьмаар хүсэл төрсөн нь одоо хийх санааг минь өглөө. Хээгээ харин юугаар тавих вэ гэж бодоод миний толгойд шууд л Декупаж бууж билээ. Гэсэн ч би декупажаас өөр зүйлийг туршиж үзмээр санагдсан учраас хээтэй цаасыг сонголоо.

Одоо бүгдээрээ хэрхэн хийсэнтэй танилцацгаая

Модон хавчааруудаа цагаан өнгийн акрилан будгаар будаж хатаана. Үүний дараа хавчаарныхаа хэмжээг авч хээтэй цаасан дээрээ тэмдэглээд хайчилж бэлдэнэ. Ингэхдээ хавчаар маань өөрөө дундуураа салангид учир 2 хэмжээ авна. Дараа нь бэлэн болсон хавчаар дээрээ цаасны декупажны мидиумаа нимгэн түрхэж хатаагүй байхад нь хээтэй цаасаа наана.

Наах дүрсээ бэлдэе

Дээрх дарааллаар бүх хавчаараа хийгээд хээндээ болон өнгөндөө тааруулан цоологчийнхоо дүрсийг сонгож хатуу цаасаа 4-5 удаа нэг дүрсээрээ цоолж гаргана. Гаргасан дүрснүүдээ хооронд нь цавуугаараа наагаад будна.

Ингээд эцэст нь та бэлэн болсон дүрснүүдээ хавчаар дээрээ нааж байрлуулаад таны цаасаар хээлсэн хээтэй хавчаар бэлэн боллоо.

Амархан байгаа биз? Та ч бас туршаад үзээрэй.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой урлалууд

Холбоотой урлалууд