Цаасан Дээр Амилсан Намуу Цэцэг

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/06/14

Найздаа төрсөн өдрөөр нь өөрийн гараар урласан мэндчилгээний карт хийж бэлэглэцгээе. Бид ихэвчлэн номын дэлгүүрээс хэвлэлийн газар хэвлэсэн открытка худалдан авч бие биедээ баяр хүргэж, мэндчилгээ явуулдаг. Энэ нь маш олон тоогоор хэвлэсэн нэг загварын карт байдаг бөгөөд зарим баяраар нэг төрлийн карт олон цугласан байх үе зөндөө гардаг. Харин гараар урласан карт бол ганцхан хийгддэг. Яаж ч дуурайж хийгээд бүгд яг ижил хийгддэггүй. Гараар хийсэн карт бол ганцхан юм. Тиймээс өнөөдөр би та бүхэнтэй нэг тамгаар хэд хэдэн өөр карт хийж болох тухай үзүүлэхийг зорилоо.

  • Суурь картаа хийх цагаан, хээтэй цаас 200-250 гр, давхарлах улаан цаас- 160-180 гр, нүүр цаас- алкоголь маркерт зориулсан цагаан цаас / Neenah classic crest card/-216 гр
  • Мак цэцгэн урлалын тамга – Woodware craft collection clear stamp
  • Alcohol Markers- улаан өнгөнүүд –CB8, CR10, CR11, DR1, DR5, DR7
  • Alcohol Markers- ногоон өнгөнүүд- CG1, DG2, DG4, CG2, DG3, JG6
  • Alcohol Marker-хүрэн өнгө –TN8
  • Alcohol Marker Blender
  • Versafine onyx black – хар өнгөтэй пигмент суурьтай жижиг тамга
  • Versa color цагаан өнгийн пигмент суурьтай тамга
  • Clear embossing powder – товойлгогч өнгөгүй нунтаг
  • Wow фирмийн white embossing powder – цагаан өнгийн товойлгогч нунтаг
  • Thank you die – зүсэгч
  • Халуунаар үлээх багаж
  • Цаас зүсэгч
  • Дугуй хээ
  • Туузан цавуу
  • Дөрвөлжин, тэгш өнцөгт карт хийх суурь зүсэгч хэв
  • Cuttlebug ногоон товойлгогч, зүсэгч машин
  • 2 талтай хөөсөн цавуун наалт
  • Scoring Board –цаас нугалагч
  • Хайч

10 х 10 хэмжээтэй /Neenah classic crest card/ цагаан цаасан дээр цэцгээ хар өнгийн тамгаар тамгална. Тамгаа зориулалтын целлулойдон блок дээр байрлуулах юм уу эсвэл тамгыг хөдөлгөөнгүй байрлуулдаг хавтанд байрлуулж тамгалахад зохимжтой.

Versafine onyx black тамга нь versamark өнгөгүй цавуутай тамганы нэг төрөл учир дээрээс нь товойлгогч нунтгийг цацаж халуунаар үлээх багажаар үлээлгэхэд өнгө нь тодорч товгор гялалзсан хүрээ бий болж будахад бэлэн болно.

Дараа нь улаан алкоголь маркеруудаа авч хамгийн цайвар улаан өнгө CB8 өнгөнөөс эхэлж дэлбээ дэлбээгээр нь будаж эхэлнэ. Эхний дэлбээгээ бүтэн будаад хатаагүй байхад нь дараагийн арай тод өнгүүдийг CR10, CR11, DR1 цайвраас тод уруу нь дараалан дэлбээний сүүдэрлэх хэсэг буюу ёроолыг будаж тодруулж өгнө. Тэгэхдээ цэцгийн дэлбээний ширхгийг гаргаж шигүү зураас үүсгэж таталттай тавьж өгнө.

Бүх дэлбээгээ будаж дууссаны дараа ногоон өнгөнүүдээ авч мөн адилаар навч шилбийг будна. Шилбийг хүрэн өнгөөр дээрээс нь сүүдэрлэж будаж өгнө.

Цэцгээ будаж дууссаны дараа зурааснаас илүү гаргаж будсан хэсгийг Блэндэр ашиглан арилгаж өгнө.

Будсан цэцэгтэй цааснаас тал тал руугаа 0.5 см илүү гарахаар хэмжээтэй улаан цаасыг хэлбэртэй зүсэгч төмөр ашиглан Cuttlebug ногоон машинаар зүсэж бэлдэнэ.

Будсан цэцэгтэй цаасаа туузан цавуу ашиглан улаан цаасан дээрээ нааж өгнө.

А4-ын картны суурь цаасаа 12.5 х 25 см хэмжээгээр цаас зүсэгчээр зүсэж бэлдэнэ. Манай карт нь дөрвөлжин карт тул голоор нь цаас нугалагч scoring board хавтан ашиглан зураас татаж зураасын дагуу цэвэрхэн нугална.

Улаан цаасаа ард нь 2 талтай хөөсөн цавуун наалт нааж суурь бэлдсэн картан дээрээ тэгшхэн нааж өгнө.

Баярын мэндчилгээ учир “Баярын мэнд хүргэе” гэсэн силиконон тамгыг versa color цагаан урлалын тамга эсвэл VersaMark урлалын тамга ашиглан хар хүрэн цаасан дээр тамгалж дээрээс нь Wow фирмийн цагаан өнгийн white embossing powder- цагаан өнгийн товойлгогч нунтаг цацаж өгнө. Илүүдэл нунтагийг багс ашиглан цэвэрлэж бэлтгэх бөгөөд халуунаар үлээгч багаж ашиглаж халуунаар үлээлгэнэ.  Үүний дараа нунтаг нь хайлж товойх бөгөөд арилмааргүй гялгар цагаан зураасыг үүсгэж бидний мэндчилгээний үг бэлэн болно.

Бэлдсэн үгээ тойруулан хайчлах буюу зүсэгчээр зүсэж бэлдэнэ.

Бэлдсэн үгээ картан дээрээ 2 талдаа цавуутай хөөсөн наалт ашиглаж нааснаар манай карт бэлэн болно.

Би алкоголь маркер ашиглаж 3 төрлөөр мак цэцгээ будаж туршсан бөгөөд гурвууланг ашиглаж 3 төрлийн карт хийлээ.

Зөвхөн урлалын тамга, алькоголь маркер ашиглаж мэндчилгээний карт хийж болохыг харлаа. Та бүхний урлалд  амжилт хүсье.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд