Цаасан Дээр Буусан Шувуухайнууд

Урлалын нийтлэгдсэн огноо: 2016/12/03

Энэ картыг хийхдээ хэрэггүй болсон сонингийн цаасыг дахин ашиглах зорилготойгоор хийлээ.

Картны эх бие:

Дан тексттэй сонингийн цаасыг сонгоод дурын хэмжээтэй хайчилна.

Сонингийн цаас маань биегүй нимгэн тул хатуу цаас ард нь нааж биежүүлж өгөөрэй. Уг сонингийн цааснуудаа бор өнгийн тамганы өнгөөр порлон ашиглаж өнгөц будна.

Ингэж би хуучирсан элэгдсэн хийц гаргах гэж хичээлээ.

Үзэмжтэй харагдахуйцаар картныхаа эх бие цагаан цаасан дээр давхарлаж наана.

Шувуугаа бэлдсэн нь:

Ногоон машин ашиглаж долгионтой дугуй хэвээр том хар болон жижиг цагаан дүрсийг зүсч гаргалаа.

Шувуутай тамган дээр Distress Marker ашиглаж өнгө ялган цагаан дугуй цаасан дээрээ тамгаллаа.

Distress marker-аар дугуй цагаан цаасныхаа дотор ирмэгээр нь жижиг цэгэн хээ үүсгэлээ.

Миний карт ингээд дууслаа. Та ч бас урлаарай.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд