Цаасан сагс тагтай байвал зарим зүйлсээ хадгалах сайхан сав болдог. Энэ удаад би зуйван сагсаа тагтай болгохыг зорилоо. Ингэхдээ дараах дарааллын дагуу хийлээ.
8 труба сонгож хос хосоор нь зэрэгцүүлэн тавьж өөр нэг трубагаар энгийн сүлжээсээр сүлжин эсрэг талруу нь гарган орхино
Хэмжээ нь боллоо гэж үзвэл тойруулж сүлжинэ. Хайрцаг дээрээ тавьж үзээд ирмэг нь таарч байвал энгийн сүлжээний трубануудыг нэг баганы нүхээр 2 үе татаж оруулаад тайрч авна.
Одоо багануудаараа хээ гарган сүлжихийн тулд нэг хос багана сонгон авч дараагийн хос баганы араар дээш татан нугална.
Бүх баганыг нугалан гаргасны дараа эхний 2 баганыг дараагийн 2 баганын араар доош нугалан гаргана.
Гаргаж ирсэн багануудыг босгож өөр нэг труба нугалан энгийн сүлжээсээр сүлжиж эхлэнэ. Сүлжиж байхдаа хос баганын нэгийг тайрч авахад төгсгөл хийхэд амар хялбар байдаг.
Хийсэн тагаа боргоцойгоор чимье. Үүний тулд хүрэн боронзон өнгийн акрилийг усаар шингэлэн боргоцойруу шүршинэ. Хатахаар нь алтан акрилаар үзүүрийг нь хөнгөн будна.
Бүх сэтгэгдлийг үзэх