Цаасан Сүлжмэл Сагс Будах Акрилан Будгийн Сонголт

Урлалын нийтлэгдсэн огноо: 2016/11/19

Юуны өмнө акрилан будгийн онцлогийг хэлэх нь зүйтэй байх. Энэ төрлийн будаг нь усан суурьтай боловч бусад усан суурьтай будгаас өөр шинж чанартай байдаг. Акрилан будаг нь үнэргүй, хамгийн гол нь  хатсны дараа буцаж усанд уусдаггүй. Чухам энэ чанарыг нь ашиглан цаасан сагсыг акрилан будгаар буддаг. Ингэж байж таны бүтээлийн нас урт болно. Учир нь цаас ус чийгэнд маш хурдан чанар нь алдагдаж хэврэгшдэг.

Хэрэв та Americana болон Americana Multi-Surface акрилан будгийн аль нэгээр сагсаа будахаар сонгосон бол дараах зөвлөмжид анхаарлаа хандуулаарай.

Americana Акрилан Будаг нь хатахдаа матт буюу барзгардуу хатдаг учир сүлжихийн өмнө трубагаа будах хэрэггүй гэж зөвлөе. Учир нь нарийн сүлжээс гарган нааш цааш нугалж байхад труба хугарах магадлалтай юм. Хэрэв заавал будна гэвэл сүлжихдээ чийглэж өгөх хэрэгтэй. Харин сүлжсэний дараа будахад маш тохиромжтой будаг юм. 5-6 удаа давхарлаж будсны дараа заавал акрилан лакаар өнгөлөөрэй. Тэгвэл илүү бат бөх болно.

Americana Multi-Surface акрилан будаг нь сатин буюу гөлгөр гадаргуу гарган хатдаг бөгөөд сүлжихийн өмнө будвал илүү тохиромжтой. Гоё хээ гарган сүлжихэд тань энэ будаг их хэрэг болно.

Мөн танд санал болгоход, боронзлог өнгүүдээс та сонгон сагсандаа гялбаа нэмээрэй. Манайд 2 төрлийн боронзон будаг байдаг ба эдгээр нь тус тусдаа өнгийн өргөн сонголттой байдаг шүү.

Metallic dazzling ба Americana multi-surface metallic будагнууд миний анхаарлыг маш их татдаг. Ямар нэгэн гоё зүйл хийх юмсан гэж дэлгүүрт өрөөтэй өнгө өнгийн боронзон  будагнуудын хажуугаар гарах болгондоо боддог. Ямартаа ч хоорондын ялгааг нь үзэхээр шийдлээ. Цаасан сагс урлахад энэ будаг хэр байхыг туршлаа.

Metallic Dazzling Та энэ будгийг авсны дараа сэгсэрэх ч хэрэггүй , шууд л буд. Энэ будаг хурдан хатна. Хатсны дараа ямар ч хээ гарган сүлжиж байсан хугарах, гулгахгүй зууралдах гэсэн асуудал гарахгүй болохоор үнэхээр сайхан байлаа.

Americana Multi-Surface Metallic нь ямар ч гадаргуу дээр хэрэглэгддэгээрээ онцлогтой. Та будахын өмнө сайтар сэгсрээрэй. Будсан гадаргуугаа сайн хатсны дараа урлах сүлжих зүйлээ хийгээрэй. Тэгэхгүй бол нарийн сүлжээ гаргахад гулгаж өгөхгүй жаахан зуурдаг юм байна.

Энэхүү блог маань танд зөв будгаа сонгоход бага ч гэсэн хувь нэмрээ өгсөн гэж найдаж байна. Танд амжилт хүсье!

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Танд сонирхуулах өөр урлал