Миний хувьд цаг баримталж байх нь маш чухал санагддаг. Учир нь бид цагийг үр дүнтэй өнгөрүүлвэл маш олон юм бүтээж чадах юм. Ойрын үед гадуур гантиг загвартай юм их харагдах боллоо. Тэгвэл гантиг эффектийг яаж үүсгэх вэ? гээд нилээн судалсны үр дүнд урлал хийх гоё санаа төрлөө. Тогосны өдөө дэлгэсэн мэт цагны загвар маш олон байдаг билээ. Тэгвэл би хувьдаа нэг удаагийн хуванцар сэрээгээр цаг хийхээр боллоо.
- Шилний Гелэн Будаг (Өнгө: Yellow /transparent/, Light blue /opaque/ )
- Акрилан Будаг (Өнгө: Cadmium yeallow, Selam blue, Warm white)
- Хатуу цаас
- Дээд хэмжээний гялгар бэхжүүлэгч лак/Duraclear High-Gloss varnish
- Tacky glue цавуу
- Халуун цавуу
Хоёр сэрээг хооронд нь нийлүүлээд үл ялиг хөдөлгөөд огцом салгана.
Иймэрхүү дарааллаар бүх сэрээгээ бэлдэнэ.
Хатуу цаасаа 17 см хэмжээний радиустай дугуй дүрс бэлдэнэ.
Ингээд цагийн эд ангиа хийхэд цаг маань бэлэн боллоо. Гантиг загварыг маш олон аргаар хийж болдог ч миний хийсэн туршилт надад үнэхээр таалагдлаа. Та бас туршаад үзээрэй.
Бүх сэтгэгдлийг үзэх