Цагны Механизмыг Сайхан Чимэглэл Болгосон Минь

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/10/31

Гэртээ багажны савгүй айл бараг байхгүй байх. Харин өнгө зүс нь хэр байгаа бол? Эрчүүд ихэвчлэн ямар нэг төмөр лаазанд хадаас, шруф, бахь, отверка зэргийг хадгалдаг. Тэр нь янз бүрийн хуучин зурагтай байдаг шүү дээ. Харин хуучин зургийн оронд өнгөлөг чимэглэл байвал ямар санагдах бол? Цагны араануудын дүрстэй зүсэгч хэв ашиглан Холимог техникээр дугуй төмөр сав чимэглэх хийх санаа төрлөө. Ингээд та дагаад хийгээрэй.

Төмөр савыг сайтар угааж хатаагаад зүлгүүрдээд хар өнгийн Multisurface акрилан будгаар будна.

Цагны араан дүрстэй зүсэгч хэв ашиглан зузаан цаасаар дүрснүүдээ гаргаж авна.

Зүссэн дүрсээ төмөр саван дээрээ наана. Ингэхдээ хаана ч хамаагүй наах нь Холимог техникийн онцлог юм.

Дүрс наасан саваа хар будгаараа дахин будна.

Дахин олон дүрс гаргаад боронзон өнгөөр будан саван дээрээ наана. Хэрэв гаргасан дүрс чинь нимгэн санагдвал нэг дүрсээ маш олон гаргаад хооронд нь давхарлан нааж зузаан болгоорой.

Ингээд өнгөлөг сайхан савыг нөхөртөө өгөөд, багажаа хийж баярлахыг нь хараарай. Заавал цагны механизмын дүрстэй байх шаардлагагүй бөгөөд та манай дэлгүүрээс дуртай дүрсээ авч чимэглэл хийж болох юм. Ингээд танд амжилт хүсье.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд