Цагтай Самбар

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/10/30

Монголчууд бид их зочломтгой, дуу хууртай,  цайлган цагаахан бас тоглоом наадамд дуртай улс шүү. Айлын бэр болчихоод анзаарсан нэг зүйл нь миний хадам ээж нас өндөр гарсан ч оюун ухаан сэргэг байгаагийн нэг нууц бол хөзөр, даалуу их тоглодогт оршдог байх гэж боддог.

Аргелит хавтангаар цагны суурь, даалууг зүсэж бэлдэнэ. Цагны суурь 28см х 56см хэмжээтэй, мэдээж 12 ширхэг даалуутай. Даалуу тус бүр 2,5см х 5см хэмжээтэй. Үүнийг Жүли надад зүсэж бэлдэж өгсөн.

Даалууны бэлдэцээ хар өнгийн Americana акрилан будгаар порлон агшиглан будна. Хатсаны дараа 2-3 удаа давхарлан будаарай.

Даалууны будаг хатаж байх хооронд сууриа будъя. Суурь маань уртаараа 56см. Үүнийг 2 тэнцүү байхаар хувааж, нэг талыг нь цагаан өнгөөр будлаа.

Санамж: Будахдаа цаасан скоч ашиглан будаарай.

Цагаан өнгө жоохон уйтгартай санагдсан тул бага зэрэг саарал өнгө оруулж өгөхөөр боллоо.  Хар цагаан өнгийг хооронд нь холиод саарал өнгө гаргаж авсан. Цагаан, саарал өнгийн будгаа бийрнийхээ 2 талд нь бага зэрэг аваад будна.

Нөгөө үлдсэн талыг нь хар өнгийн Chalkboard paint самбар болгогч будгаар будлаа. Үүн дээр шохойгоор бичиж болно.

Санамж: Chalkboard самбар болгогч будгаар будахдаа эхлээд босоогоор, 1 цагийн дараа хөндлөнгөөр нь будаарай.

Даалууныхаа нүдийг нүх гаргач багаж ашиглан хийсэн. Гаргаж авсан нүхнүүдээ Fast Grab цавуугаар наагаад Soft Touch Varnish бэхжүүлэгч лакаар лакдав.

Цаг хийх хавтангийнхаа голыг нь олж, дриллээр нүх гаргаж цагны эд ангиа хийсэн. Үүний дараагаар даалуунуудаа The Ultimate цавуугаар наалаа.

Эцэст нь цагийн зүүнүүдээ хийгээд цаг минь бэлэн боллоо. Зай хийгээд л цагийн зүү даалуугаа заагаад эхлэнэ дээ.  Мэдээж энэхүү урлалаа хананд өлгөх тул тогтоогчоо цагны ард халуун цавуугаар наалаа.

За ингээд ажлаа төлөвлөөд, амжуулаад байгаарай урлаачид минь.  Амжилт!

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд