Би саяхан DecoArt-ын вэб хуудсаар зочилж, урлалын булангаар нь ороод гарах зуураа хайрцагийг үнэхээр гоё будаж янзалсан байхыг хараад шууд л ийм хайрцагтай болж, будаж янзлах урлалын шуналд автлаа.
Тэрхүү хайрцаг нь Ikea брэндийн Moppe Hack хайрцаг байсан бөгөөд үүнийг хаанаас олж авахаа мэдэхгүй байсан тул өөрөө хийгээд, өөрөө будаад, өөрийн уудаг цай, кофегоо хийх хайрцагтай болсноо сонирхуулъя.
- Аргиллитан хавтан (0.3 мм-ийн зузаантай)
- Wood glue модны цавуу
- Цаасны хутга
- Шугам
- Americana Акрилан будаг (өнгө: Light Buttermilk, Peacock teal, Espresso, Warm white)
- Modeling Paste хэв гаргагч зуурмаг (өнгө: цагаан)
- Цоолбор (whirlpool)
- Салфетка
- Декупажны Мидиум (matte)
Хайрцагны эх биеийг модны цавуугаар мундаг сайн наалаа
Аргиллитан хавтнаа зүсэж бэлдэнэ. Суурь хавтан (24 см х 24 см) болон хажуу талууд, дотор 2 тавиур нийт 6 ширхэг хавтанг (24 см х 10 см) бэлдэх хэрэгтэй. Суурь хавтан дээрээ хажуу тал болон тавиураа Wood glue модны цавуугаар наана. Наасны дараа 30 минут хөдөлгөөнгүй байхаар барьж тогтооно. Энэ удаа зөвхөн 3 тал, дотор 2 тавиурыг нь наасан.
Санамж: Будаагүй, өнгөлөөгүй, цэвэрхэн гадаргуутай хуурай модон дээр түрхээрэй. Ингээд 30 минутын турш хамтад нь барина. Эцэст нь 24 цаг хатаагаарай.
Маргааш нь цавуу бүрэн хатсaны дараа үлдсэн нэг талаа наахдаа илүү хэсгийг нь цаасны хутгаар өөлж, зүлгүүрээр сайхан зүлгэж байгаад наав.
Одоо харин шургуулгаа хийе. Зурагт үзүүлсэн хэмжээгээр хавтангаа зүсэж бэлдээд наана.
Будаж, декупажлах би дуртай
Одоо хайрцаг дээрээ хэв гаргагч зуурмаг ашиглан гоё товгор хээ гаргая. Хэв гаргагч зуурмаг маань цагаан өнгөтэй тул өөрийн хүссэн акрилан будагтай хольж өнгөнд оруулсан. Сонгосон цоолбороо хайрцаг дээрээ тавьж байгаад хэв гаргагч зуурмагаа түрхэнэ.
Зөвлөмж: 2 өнгөөр сөөлжлүүлэн хээ гаргах бол цаасан скоч ашиглаж, цэвэр нябай хийвэл илүү сайхан болно.
Зуурмаг маань хатаад сайхан болсон ч харамсалтай нь энд тэнд нь бага зэрэг будаг болжээ. Гэхдээ үүнийгээ хайрцаг будсан өнгөөрөө далдлан будаж алдаагаа заслаа.
Шургуулгуудаа Warm white өнгөөр будаад 2-ыг нь кофе, цай зэрэг үгтэй салфеткаар декупажлав. Харин доод талын шургуулгаа дээд талынхаа шургуулганы өнгөтэй адил байхаар бодож сахар, ёотон, sugar зэрэг үгсийг цаасан дээр хэвлэж гаргаад декупажлав.
За ингээд хайрцаг минь бэлэн боллоо. Өөрийн хийсэн хайрцагнаасаа цай, кофегоо гаргаж ирээд л уугаад байж дээ.
Та ч гэсэн ингээд хийгээд үзээрэй, танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Бүх сэтгэгдлийг үзэх