Цантсан Лааны Суурь

Урлалын нийтлэгдсэн огноо: 2016/12/01

Хүн бүрийн хүсэн хүлээдэг Шинэ Жилийн Баяр ирж буйтай холбогдуулан би ч бас урлаач та бүхэнтэй нэгдэж энэхүү лааны суурийг хийж гэрээ чимэхээр шийдлээ.

Хэрхэн будсан талаар:

Frosted Gloss Enamels будагны цагаан өнгийг сонгож будсан. Энэ нь хатахдаа цантсан мэт болж хатдаг нь надад маш их таалагдсан. Шилний цаанаас гэрэл бага зэрэг нэвтэлж харагддаг бөгөөд дотор нь асаах лааны гэрэл буурч харагдаж байгааг та анзаарч байгаа байх.

Дүрстэй Цоолбор ашигласан нь:

Ингээд дээр нь өөрийн сонгосон цоолбороо тавьж, ногоон иш болон үзмэн ягаан өнгийн цэцгийг нь Gloss Enamels Opaque (гэрэл үл нэвтрэх) будгаар будсан бол шар өнгийн цэцгүүдийг transparent (гэрэл нэвтрэх) будгаар будсан. Харин цэнхэр, ягаан өнгийн цэцгүүдийг frosted (цантсан мэт) будгаар тус тус будсан.

Будаж дуусаад цоолбороо салгаж аваад бүлээн усанд хэвтээ чигт байлгаж тэр дор нь угаана. Будаж дуусаад цоолбороо хурдан угаахгүй бол будаг нь хатаад арилахад хэцүү болох болно шүү.

Миний хувьд ямар ч будгаар будахдаа порлон хэрэглэх нь илүү хялбар байдаг. Иймд та өөрт аль эвтэйхэн зүйлийг сонгож, яг юу будаж байгаагаас шалтгаалан бийр, порлон зэргээс сонгож хэрэглэх нь тохиромжтой.

Баярын ширээгээ өөрийн урласан лааны сууриар чимээрэй.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд