Цасан Өвгөн Бэлгээ Өгөхөөр Хотод Ирж Байна

Урлалын нийтлэгдсэн огноо: 2016/12/06

Би зун хөвсгөл явахдаа декупажилж болох маш олон чулуунууд цуглуулсан юм. Одоо өвөл болчихсон байдаг, урлах санаа байдаггүй ээ. Харин өнгөрсөн долоо хоногт дарга биднийг шинэ он болон зул сарын урлал хийж эхлээрэй гэсэн. Харин тэр үед л би чулуугаа юунд хэрэглэж болохоо мэдсэн. Шинэ жилийн салфетка харж сууж байхдаа чулууны хэлбэрт яг таарах зураг олсон.

Чулууг Чимэглэл Болгон Ашигласан нь:

Тэгээд чулуунуудаа цагаанаар будаад зурагнуудаа декупажлаад, үзэхэд үнэхээр цаанаасаа нэг нэгэндээ заяагдсан мэт харагдана. Алтан тууз нэмж хооронд нь холбоход надад Fast grab цавуу тус болсон. Суурь цаасаа шөнийн тэнгэр мэт бологохыг хүсэж байсан. Яг л үлгэр дээр гардаг шиг цасан өвгөн бэлгээ тарааж байгаа дүрслэл хийхийг хүсч байсан. Үүнд Ундрах надад тусалсан, тэрээр маш гоё Distress ink-ийг хооронд уусгаж будаж чаддаг тул надад миний шөнийн тэнгэрийг хийж өгсөн юм.

Distress Ink-ээр Шөнийн Тэнгэр Бүтээхүй:

Цасан ширхэг болсон жижиг жижиг дусалнуудаа сойзон дээр дүрж аваад зөөлөн цацаж тараана. Том скочны гол олоод акрилан будгаараа тойруулан зөөлөн будаад сойзныхоо толгойгоор зөөлөн тогшоод өгөхөд манай үзэсгэлэнт сар гарч ирэх юм. Доор нь байгаа байшингынхаа оройнуудаа 2 хатуу цасыг гурвалжин булан үүсгэж тавиад тамганы өнгөөрөө дээрээс нь будна. Бусад байшингынхаа оройд бараан хөх өнгө ашигласан нь цаана байгаа эффектыг үүсгэж байна.

Жаазалснаар Бүтээл маань Бүрэн Гүйцэт боллоо

Жаазны газар өгч жаазлуулахыг би хувьдаа хүсээгүй. Учир нь чулуу дэндүү хүнд гэдэгт санаа зовж байсан. Гэтэл дарга маань авч яваад туршаад үзье, тэд санаа олж юуны магад гээд аваад явсан. Хэдэн хоногийн дараа жаазалчихсан байхыг хараад би өөртөө бахархах сэтгэл төрсөн. Энэ урлал нь миний хийсэн бүтээлүүдийн хамгийн гоё нь болсон байна гэж Жүли намайг магтсанд би маш их баяртай байгаа.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд