Цэгээр Тоглоё

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/05/11

Та урт зураас зурахдаа хэр сайн бэ? Гар чинь чичирч муруй зурчих гээд хэцүү байдаг уу? Тэгвэл тэрийг аргалах арга байна. Зүгээр л цэг тавиад бай. Угаасаа цэгүүдийн олонлогийг шулуун гэдэг шүү дээ. Бас жаахан муруйсан байхад хүмүүс нэг их анзаарахгүй. Тэдний анхаарал зөвхөн таны уран гар ямар гайхамшиг бүтээсэнд л төвлөрөх болно. Бас цэгээр урлал хийхэд будаг маш бага ордог. Тэгэхээр эдийн засагт ч хэмнэлттэй гэсэн үг.

Би энэ удаад шил болон төмөр савнууд дээр урлалаа. Тэгэхдээ мэдээж тус тусынх нь зориулалтын будгийг хэрэглэлээ. За ингээд намайг дагаад урлаарай.

  • Шил болон төмөр сав
  • Gloss Enamels будаг
  • Multi Surface акрилан будаг
  • Нарийн бийр
  • Шүдний чигчлүүр

Савнуудаа сайтар угааж цэвэрлэнэ. Хэрэв дээрээ бичигтэй бол арилгана.

Зориулалтын саванд будагнаасаа багахан дусааж түүнээсээ нарийн үзүүртэй бийрээр авч цэглэж эхлэнэ. Шилээ Gloss Enamels, харин төмөр саваа Multi Surface будгаар будлаа.

Төмөр саван дээр ташуу битүү хээ тавихын тулд скоч болон цаасаар баримжаа авах зүйл хийж болох юм.

Цэглэсэн зурааснууд чинь хоорондоо хол санагдвал тэр зайгаа цэцгээр дүүргэж мөн болно.

Төмөр савны будгийг нимгэн тавьсан тул Soft Touch лакаар хамгаалах гадаргуу үүсгэлээ.

Шилний будгийг хатаад 4 өдөр болсны дараа духовканд шарж угаахад арилахгүй болгоно.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд