Цэцэгчний Хүслэн

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/05/24

Та өмнө нь гар урлал хийж байсан уу? Миний хувьд урлал гэдэг хэзээ ч оролдож үзнэ гэж төсөөлж ч байгаагүй шив шинэ зүйл байлаа. Би хийж чадахгүй, хийж үзээгүй юм чинь гэж хойшоо суулгүйгээр туршаад үзэхэд илүүдэхгүй шүү. Ингээд анхны хийсэн гар урлалын картаа та бүхэнд сонирхуулъя.

Hammer цаасан дээрээ цэцгээ зурж Americana акрилан будгаараа будна. Цэцгийн дэлбээгээ Dioxazine purple өнгөөр, ишээ Holly green өнгөөр, цэцгийн голоо Warm white өнгөөр, цэцгийн саваа Warm white, Espresso өнгөө хольж тус тус будна.

Зурж будсан цэцгээ хайчлан авч Sharpie үзгээрээ цэвэрхэн хүрээлнэ. Дараа нь Crystal, Black diamond өнгийн Stickles-ээрээ цэцэгээ чимэглэнэ. Картан дээрээ наахдаа Foam tape ашиглавал 3D хэв маягтай харагдах болно

Curio-оор зүсэж бэлдсэн “Хүүхдийн баярын мэнд хүргэе” гэсэн үгээ Sharpie үзгээр хөнгөхөн хүрээлээд зүүн доод буланд наана. Ингээд картны маань нүүр бэлэн боллоо.

3D цэцэгээ хийх цаг боллоо!

Квадрат хэлбэртэй 7 ширхэг цаас авч зурагт харуулсны дагуу нугалж бэлдэнэ.

Цаасныхаа үзүүрийг бөөрөнхий хэлбэрт оруулан хайчилж авна. Бусад цааснуудаа ч бас ижил хэмжээтэй хайчилж бэлдэнэ.

Хайчилж бэлдсэн цаас нэг бүрээ дэлгэж нэг дэлбээг нь хайчлан авна. Үүний дараа зурагт харуулсны дагуу наагаарай. Наасны дараа цэцэг маань хотгор хэлбэртэй болон хувирах болно.

Зөвлөмж: Хэрвээ та цаасныхаа өнгийг өөрийн хүссэн өнгөөрөө өөрчлөхийг хүсвэл дэлбээгээ хооронд нь наахаасаа өмнө будаж, чимэглээрэй.

Үүний дараа зурагт харуулсны дагуу давхарлан нааж суурин дээрээ наахад бэлэн болгоно. Суурин дээрээ наахаасаа өмнө Silver Candi-аар цэцгийн голоо хийхээ мартваа.

А4-ийн хэмжээтэй цагаан Hammer цаасаа голоор нь нугалж дөрвөн талыг булан нүхлэгчээрээ хэлбэрт оруулна.

Үүний дараа дотор хэсгийн фоноо Distress Ink (Faded jeans, Dusty concord) ашиглан гаргасан.

Гаргасан фоноо цэгцтэй, фокустай болгохын тулд Sharpie үзгээрээ хүрээлж өгнө. Үүний дараа цэцгээ зурагт харуулсны дагуу наана.

Картны фон болон хүрээ хийх эсэх нь таны өөрийн асуудал бөгөөд аль гоё харагдаж байгаагаар өөрийнхөөрөө чимэглэж болно шүү. Ингээд цэцгэнд дуртай хүүхэд багачууд, охид бүсгүйчүүддээ бэлэглэх хөөрхөн карт бэлэн боллоо.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд