Цэцэгт Мэндчилгээ

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/05/09

Та бүгд тэмдэглэлт баяр ёслолын үеэр маш олон баярын цэцэг авдаг байх. Цэцгийн баглаа авах маш сайхан хэдий ч миний хувьд амьд цэцэг хэд хоногийн дараа хатаж үхдэг нь их харамсалтай байдаг. Харин удаан хадгалж болох цэцгэн ханын чимэглэл хийх санаа надад төрлөө.

  • Ногоон Машин
  • Төмөр хэв
  • Товойлгодог хавтас
  • Цоологч
  • Хоёр талтай скоч
  • Кноп
  • Толин цаас
  • Цагаан хатуу цаас
  • Саатай цаас
  • Хатуу картон

Ногоон машинаар зүссэн дугуй цаасан дээрээ цоолбор тавиад Distress Ink тамганы өнгөөр өнгө уусган цэцгээ будна.

Саатай цаасаа мөн дугуй хэвээр Ногоон машиндаа оруулж зүсээд, өмнөх цаастай хооронд нь хөвөн цаавуугаар наана.

Ногоон машинд цэгээр товойлгосон хатуу цагаан цаасаа Inka Gold ваксан суурьтай будгаар будна.

Inka Gold-г яаж хэрэглэх вэ?

Ваксан суурьтай будаг түрхэхдээ бага хэмжээний будгийг хуруугаараа будаад, сайхан гялалзах хүртэл үрж өгнө. Порлон эсвэл даавуунд шингээн түрхэж болно шүү

Булангийн цоологч ашиглан булангууддаа дугуй ирмэг оруулж өгнө.

Хатуу картоноо өнгө тохируулан Chalky Finish шохойлог будгаар будна.

Саатай декупажны мидиумаар картон цаасаа хамгаалж өгнө

Дөрвөн буланд нь нүх үүсгээд мөнгөлөг кнопоор чимэглэнэ.

Сүүлд нь бэлдсэн зүйлсээ дээр дээрээс нь хоёр талтай скочоор наана.

Ингээд гэртээ цөөхөн хоног амьд цэцэг гэртээ байлгаснаас гараар хийсэн ханын  чимэглэл тавибал илүү удаан хадгалагдах болов уу? Та дуртай өнгөөрөө цэцгэн ханын чимэглэл хийж болно шүү дээ. Би ягаан өнгөөр мөн хийж үзлээ.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд