Цэцэгт Нугын Эрвээхэй

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/10/11

Танд энэ удаа танилцуулах урлалын санаа маань бэлэн боллоо. Энэ бол аяганы суурь. Та аль нэг баяраар ширээгээ чимэхдээ хэрэглэх нэг татлагаар зурсан эрвээхэйн зурагтай аяганы суурьтай болмоор байвал намайг дагаад хийгээрэй.

Дугуй дүрс аргиллитан хавтан дээр зураад цаасны хутгаар зүсч авна. Дүрс гаргах хэцүү санагдвал аяганы ам эсвэл ямар нэг лааз тавиад тойруулан зурж болох юм.

Дугуй дүрсээ бор саарал өнгөөр будаад ирмэг хэсгээр нь бор өнгөөр будна. Ингэхдээ порлондоо бага зэрэг будаг шингээгээд хөнгөхөн дарж будаарай.

Хавтгай бийрийн үзүүрийг цагаан болон ногоон өнгөнд дүрж будгаа сайн шингээсний дараа нарийхан иш зурна. Ингэхдээ аль нэг өнгө нь нөгөө өнгөө дарахаар татаж өгнө.

Одоо ишний 2 талаар гурав гурван навч байхаар бодон навчаа зураарай. Зүүн талын навчнуудыг хийхдээ өргөн бийрний 2 үзүүрт цагаан болон ногоон будгаа авч иштэйгээ паралел байхаар бариад доош нь жаахан татаад хойш нь арай уртхан татна. Дараа нь доошоо жаахан татаад дуусгана. Харин баруун талын навчнуудыг хийхдээ энэ үйлдлээ доороос нь эхэлж хийнэ.

Хавтгай бийр ашиглан цэцэг хийхдээ улаан болон улбар шар өнгөөр хийгээрэй.

Цагаан будгаар цэцэгний голоос гадагш чиглэлтэй зураасыг нарийн бийрээр хийвэл цэцэг чинь маш гоё болно шүү.

Ингээд цэцгийн голд бийрнийхээ араар цагаан өнгийн цэг тавьж дуусгана.

Одоо эрвээхэйгээ хийцгээе. Хавтгай бийрний 2 үзүүрт улаан болон улбар шар өнгийн акрилан будаг авч эрвээхэйн далавчийг хийгээрэй.

Хар өнгийн будгаар эрвээхэйн эх биеийг зурна.

Далавчийг илүү гоё болгохдоо нарийн бийрээр үзүүр хэсгийг нь тодосгон арай урт болгон нэмж зурна.

Бийрний араар цагаан будаг авч далавчин дээр цэглэнэ. Мөн нарийн бийр ашиглан цагаан зурааснууд татахад эрвээхэй чинь улам үзэсгэлэнтэй харагдах болно.

Бор өнгийн урлалын эсгийг аяганы сууринаас арай бага байхаар бодож бэлдэнэ. Жүли маань Curio машин ашиглан энэ зөөлөвчийг бэлдэж өгсөн. Үүнийг аяганы суурины доор Ultimate тараган цавуугаар наах ёстой бөгөөд энэ нь ширээг чинь үрэлтээс хамгаалах зорилготой билээ.

Ингээд аяганы суурь маань бэлэн боллоо. Та ийм урлал хийгээд гэртээ хэрэглэж эсвэл хэн нэг хүнд бэлэглэж ч болох бөгөөд та үнэхээр сэтгэл өөдрөг байх болно. Танд амжилт хүсье.

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд