Цэцгийн Хүрээлэн

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/09/02

Хэн нэгэнд зориулж чин сэтгэлийн бэлэг бэлдэхийг хүслээ.

Цаг хугацаа, сэтгэл зүрхээ шингээн урласан бүтээлээрээ бусдад бэлэг барих нь үнэхээр сэтгэл хөдлөм билээ. Мэдээж би энэ урлалыг пергамэнтан цаасан дээр хийсэн. Сэтгүүлээс цэцгийн зураг хараад дуурайлган хийлээ. Хэдийгээр дуурайлган хийж байгаа ч бас л их сэтгэхүй сэтгэл зүрх шаардсан бүтээл болсон шүү!

  • Пергамэнтан цаас
  • Товойлгогч багаж
  • Перга хайчлагч
  • Dorso тосон харандаа
  • Цагаан гелэн бал
  • Шивүүрийн порлон
  • Шивүүрийн хавтан
  • Товойлгогч хавтан
  • Dorso тос

Хийх зааварчилгаа

Та бүхэн өмнөх блогуудаас маань Пергамэнтан урлалын талаар ойлголттой болсон байх. Энэ удаа шинээр ирсэн товойлгогч хавтангийн ид шидийг үзээд үнэхээр биширлээ. Үүнээс гадна том жижиг төрөл бүрийн хэмжээтэй товойлгодог багажнуудыг ашиглаж үзлээ.

Цагаан өнгийн гелэн балаар бүдүүвч зургаа зураад будах ажилдаа оръё.

Өмнөх урлалуудаа өнгийн харандаагаар буддаг байсан бол энэ удаа Пергамэнтан урлалд зориулагдсан Dorso тосон харандаагаар будлаа. Dorso тосон харандааг пергамэнтан цаасан дээр бага хэмжээгээр түрхэх бөгөөд Dorso тос буюу зориулалтын тосыг хуурай салфетканд шингээж будгаа тарааж өнгийг жигдлэнэ.

Энэ тосон харандааг пергамэнтан цаасанд зөвхөн өнгийн туяа оруулах зориулалттайгаар буддаг. Хэт их өнгө оруулах нь пергамэнтан цаасны онцгой шинж чанар болон цагаан товгор хээнүүд, бусад хайчилсан хээнүүдийг сүргүй болгож харагдуулах сөрөг талтай.

Пергамэнтан цаасыг товойлгохдоо товойлгох цэнхэр хавтан дээр цаасаа тавиад товойлгогч багажаар дээш доош, баруун зүүн гэсэн давтамжтайгаар бага зэрэг сунгаж товойлгоно. Хичнээн хүчтэй дарсан ч цаас цоороогүй тул товгор жижиг цэгүүд маань илүү тод болсон. Ийм учраас сайн багаж хичнээн чухал болохыг мэдэрлээ.

Цэцгүүдээ товойлгохдоо төрөл бүрийн хэмжээтэй товойлгогч багажнуудыг дугаарын дагуу ашиглаж цэцгээ урлаарай. Том шааригтай товойлгогч багажаар дэлбээнүүдийн захаас эхлэж товойлгоод дунд зэргийн болон жижиг шааригтай багажуудаар нарийн деталчилсан хэсгүүдийг товойлголоо.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Танд сонирхуулах өөр урлал