Цэцгийн Саваа Чимэглэе

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/10/24

Цэцэг ургуулж арчилахаас гадна түүнийгээ баяр ёслолоор бусдад бэлэглэх нь сүүлийн жилүүдэд түгээмэл болжээ.

Мэдээж сайхан ургуулж арчилсан цэцгийг бусдад бэлэглэх нь зохимжтой хэдий ч цэцгийн саваа зохицуулан будаж чимэглэвэл илүү төгс бэлэг болж чадна. Ингээд та бүгддээ өөрийн будаж чимэглэсэн цэцгийн савнуудаа танилцуулая.

Туслах багаж:

  • Порлон , бийр
  • Sharpie маркер
  • Цавуу
  • Олсон утас

Надад 1 том дугуй сав, 1 дөрвөлжин сав, 4 жижиг сав байгаа бөгөөд бүгдийг нь Chalky Finish шохойлог будаг ашиглан чимэглэхээр шийдлээ.

Саваа сайн угааж цэвэрлээд цагаан Chalky Finish шохойлог будгаар 2-3 давхарлан будна. Бийрээр будах нь бийрний үсний ширхгийг мэдэгдүүлэх тул том хэмжээний гадаргууг порлоноор будах нь дээр гэж танд зөвлөе. Давхарлаж будах бол хатсаных нь дараа будахаа бүү мартаарай. Энэ будаг маань матт гадаргуутай тул давхарлаж будахдаа заавал зүлгүүрдэж гөлгөр болгох шаардлагагүй.

Будгаа хатсаны дараа шүдний чигчлүүр ашиглаж том дугуй цэцгийн саван дээр цэгэн чимэглэл урлаж, дөрвөлжин саван дээр хар долгиотой хээг бийрээр зурсан бол, хүнсний ногоо ургуулах жижиг савнууд дээр хар Sharpie маркераар нэрсүүдийг бичиж чимэглэлээ.

Хэрвээ та будгаа тогтоцтой удаан байлгахыг хүсч байгаа бол ultra-matte лакаар давхарлан бэхжүүлж өгөөрэй.

Мэдээж өөрөөр будаж чимж болох хэдий ч надад хар цагааны хослол илүү таалагдсан. Будаг маань матт гадаргуу үүсгэдэг учир маш гоё өвөрмөц цэцгийн савнуудтай боллоо. Миний блогоос та цэцгийн савуудаа Chalky Finish шохойлог будгаар хэрхэн чимж болох  хэд хэдэн санааг авсан байх гэж найдаж байна.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд