Үдээс Чимэх Шилдэг Санаа

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/03/07

Гутлын үдээсээ олон дахин угаагаад өнгө нь онцгүй болчихсон уу? Тэгвэл дээрээс нь чимэглэж болно шүү дээ. Юугаар вэ гэвэл мэдээж SoSoft даавууны будгаар болно. Би өөрийн үдээснүүдээ яаж чимэглэснээ танилцуулъя.

  • SoSoft даавууны будаг (Өнгө: red pepper, tangerine, bright yellow, pine green, bright avocado, santa red, dioxazine purple, baby pink deep)
  • Бийр
  • Тамга

SoSoft даавууны будгаас Red pepper, Tangerine, Bright yellow өнгүүд сонгоод бийрээр өнгүүдийг ээлжилж ташуу зураас зурсан.

Тэгээд улаан цэцгээр үдээсээ чимэглэхдээ pine green, bright avocado, santa red өнгүүдийг ашиглан маш гоё, ганцхан өөртөө зориулж загварлаг болгосон.

Сүүлд нь Dioxazine purple, baby pink deep, red pepper гэх өнгүүдээр угалзарсан хээгээ үдээсэн дээрээ тамгалсан юм.

Маш гоё харагдаж байгаа биз? Үдээсээ чимэхээс гадна, үдээсээ үдэх маш олон арга байдаг шүү дээ. Та өөрийн хувцсандаа тохируулан үдээд үзээрэй.

Та харин үдээснээс гадна өөр юу чимэглэж болно гэж бодож байна вэ?

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд