Уншихад Хэзээ ч Уйдахгүй Ном Минь

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/09/29

Та чөлөөт цагаараа юу хийдэг вэ? Миний хувьд гэрийнхээ бүх ажлыг амжуулчхаад хөгжим сонсонгоо урлал хийх, жоохон залхуу хүрвэл буйдан дээрээ суугаад ном унших дуртай. Ялангуяа унших дуртай номоо хэсэг хугацааны дараа дахин унших бас гоё шүү. Энэ удаа унших дуртай номын хавтсаа өөрчлөн, номын тавиураа чимлээ.

Номын хэмжээгээ авцгаая

А3 цаасныхаа голыг олоод номоо тавьж дундуур нь нугална.  Ингэснээр номын нуруу гарч ирнэ, харин илүү гарсан хэсгийг урд болон ард хавтастай тэнцүүлэн дотогш нугалан ором гаргах хэрэгтэй.

Ором гарсан хэсгийг зориулалтын цаас нугалагчаар нугалаарай.

Будаж чимэх ажилдаа орцгооё

Distress Oxide тамганы өнгөөр бүхэлд нь уусган буудаарай. Энэ удаа би номин цэнхэр өнгийг сонголоо.

Манай дэлгүүрт шинээр ирсэн цоолборуудыг ашиглахыг үнэхээр хүсч, хүссэнийхээ ч дагуу гоёхон цэцгийн цоолбор ашиглав.  Эхлээд бүхэлд нь цагаан өнгийн акрилан будгаар суурь тавиад дараа нь тус тусад нь өөр өөр өнгөөр тодруулан будлаа.

Ингээд эхний номын хавтас бэлэн болоход дахиад өөрийг хиймээр санагдлаа. Яг дээрх шиг цаасаа нугалж бэлдээд цоолбороо тавьж Distress Oxide тамганы өнгүүдээр будлаа.

Бүдгэрүүлэгч медиум (Glazing medium), акрилан будаг 2-г холиод дээрээс нь будав.

Харин энэ хавтсыг хийж байхдаа зургийг нь авч чадаагүй тул товчхон тайлбарлая. Цоолбороо тавиад хагардаг товойлгогч зуурмаг түрхэнэ. Хатсаны дараа акрилан будгаар будсан шүү. Цаад өнгөний суурийг яаж хийсэн бэ гэж үү? Мөн л Distress Oxide тамганы ягаан, шар, ногоон өнгүүдийг хооронд нь хольж гаргасан.

За ингээд гоёхон хавтастай номууд минь номын тавиурыг минь чимлээ

Уншихад хэзээ ч уйдамгүй, оюуны минь найз болсон хайртай номуудаа чимлээ, номын тавиуртаа ч гэрэл гэгээ нэмж чадлаа.

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд