Урлалын Будагтайгаа Дотно Танилцъя!

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/02/22

Өнгө, будаг гэдэг бол урлалын салшгүй нэг зүйл билээ. Ямар төрлийн урлал хийж байгаагаас үл хамааран бид өнгө будгийг хослуулж, сонирхолтой эффект гаргаж, өвөрмөц содон урлал хийхийг хүсдэг. Тэгвэл урлалын амин чухал материал болсон будагныхаа талаар та хэр их зүйл мэдэх вэ? Жишээлбэл, та бараан өнгийн материал дээр ямар төрлийн будаг тохирохыг мэдэх үү?

Хар бараан гадаргуун дээр зарим өнгүүд гардаггүй. Тэгвэл энэ нь будагны нэвт гэрэлтэх чанараас болдог бөгөөд энэ чанараараа бүх будгууд 3 төрөлд хуваагддаг. Эдгээр нь Opaque буюу нэвт гэрэлтдэггүй, Semi-Opaque буюу хагас гэрэлтдэг, Transparent буюу нэвт гэрэлтдэг гэсэн төрлүүд юм.

Opaque буюу нэвт гэрэлтдэггүй.

Opaque будаг нь түрхэх гадаргуу хар бараан ямар ч өнгөтэй байсан тухайн суурь өнгийг маш сайн далдалдаг бөгөөд нэвт гэрэлтдэггүй юм. Та үүнийг зургаас сайн харж болно. Будаг маань бараан суурин дээр будахад суурь нь нэвтэрч харагдахгүй байгаа биз?

Semi-Opaque буюу хагас гэрэлтдэг.

Хэрэв будаг Semi-Opaque байвал доод суурь өнгө нь хагас нэвтэлж харагдана гэсэн үг. Тэгэхээр Opaque, Transparent хоёрын дунд орох бөгөөд суурь өнгө бага зэрэг нэвтэлж харагдана.

Transparent буюу нэвт гэрэлтдэг

Хамгийн сүүлийн төрөл нь Transparent буюу нэвт гэрэлтдэг юм. Та зурагнаас харвал хар бараан суурин дээр будахад суурь гадаргуу будгийг нэвтэлж байгаа биз? Тэгвэл суурь өнгө шууд харагдах төрлийн будгууд Transparent буюу нэвт гэрэлтдэг будагны төрөлд багтах нь байна.

Нэг ижил шар өнгийн будгийг зурагт харуулсан шиг улаан цаасан дээр будвал хийж буй бүтээлд чинь хэрхэн нөлөөлөхийг харж болно. Нэвт гэрэлтдэг шар будаг улаан цаасан дээр будахад улбар шар өнгө харагдана. Хэдий тийм боловч, хэрвээ бид Нэвт гэрэлтдэггүй шар өнгийг ашиглавал дор байгаа улаан цаас нөлөөлөлгүйгээр шар өнгө нь тод харагдаж байгааг хараарай.

Түүнчлэн манай тамганы өнгүүд ч мөн Нэвт гэрэлтдэг, Нэвт гэрэлтдэггүй төрөлд хуваагдана. Distress Ink Тамганы өнгө цайвар гадаргуун дээр өнгөөрөө гарах боловч бараан гадаргуун дээр гарахгүй байна. Харин Distress Oxide тамганы өнгө пигменттэй тул бараан өнгөн дээр ч тод сайхан гарч байгаа биз?

Манай шилний будаг, акрилан будаг, даавууны будгууд ч мөн энэ гурван төрөлд хуваагдана. Жишээлбэл, Procion MX даавууны будаг нэвт гэрэлтдэг төрөлд хамаарна. Иймд хэрэв та бараан өнгийн хувцсыг цайвар өнгөнд оруулахыг хүсвэл энэ нь тийм ч сайхан санаа биш шүү. Харин цайвар өнгийн хувцсыг тод эсвэл бараан өнгөнд оруулах нь илүү зөв болно.

Үүнээс гадна будагны энэхүү гурван төрөлд нэг нь нөгөөгөөсөө илүү дээр гэсэн ойлголт огт байхгүйг та санаарай. Харин яг ямар зүйл дээр, ямар эффект гаргаж авахыг хүсч байна, та тэрхүү сонголтынхоо дагуу будгаа сонгоорой. Миний хувьд зарим үед нэвт гэрэлтдэг будгаар онцгой эффект гаргах гоё санагддаг бол зарим үед нэвт гэрэлтдэггүй будгаар урладаг.

Хэрэв та авахыг хүссэн будагныхаа нэвт гэрэлтэх чанарыг мэдмээр байвал манай ажилчдад хандаарай! Мөн танд бага ч гэсэн туслах үүднээс зарим барааныхаа нэвт гэрэлтэх чанарыг жагсаан бичлээ. Таны урлалд амжилт хүсье!

 

  • Americana               Нэвт гэрэлтдэггүй, хагас гэрэлтдэг, нэвт гэрэлтдэг
  • Procion MX              Нэвт гэрэлтдэг
  • Шингэн сувд           Нэвт гэрэлтдэггүй
  • Distress Ink             Нэвт гэрэлтдэг
  • Distress Oxide          Нэвт гэрэлтдэггүй

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд