Урлалын Шинэ Санаа Танд Орж Ирэхэд

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/09/11

Гар доорх цөөн хэдэн материалыг холбож нийлүүлээд ямар нэгэн урлал хийх ийм тохиолдол танд гарч байсан уу?

Яг иймэрхүү зүйл саяхан надад тохиосон бөгөөд хийх ёстой зүйлсээ түр хойш тавиад будгуудаа аваад урлалаа хийж эхэллээ. Урлалын шинэ санаа орж ирэхгүй байх үед тэрхүү шинэ санаануудыг олоход тийм ч хэцүү байх шаардлагагүй гэдгийг сануулах зорилготой бөгөөд энэхүү урлалаа гэрийнхээ хананд өлгөх болно. Шинэ санаанууд олоход их цаг зарцуулах хэрэггүй. Заримдаа бид зүгээр л будгаа шүүрч аваад юу ч хамаагүй зурж бүтээх хэрэгтэй байдаг шүү.

Шинэ санааныхаа сэдлийг авсан эх сурвалж:

Би “урлалын өрөөний зургууд”  нэртэй сайтаас шинэ санаануудаа авсан ба цайвар бүдгэрдүү солонгын өнгийг урлал хийдэг өрөөндөө шингээхийг хүсэж байсан. Энэхүү шохойлог будаг нь цайвар бүдэг өнгөний сонголттой учир үүнийг ашиглан хүссэн өнгөө гаргаж болох юм гэж би бодсон.

Мөн өчигдөрхөн манай дэлгүүрт шинэ цоолборууд ирсэн бөгөөд маш гоё цэцэг болон навчны хэлбэртэй цоолборуудыг хараад эдгээрийг нийлүүлж тавихад солонгын өнгөтэй загвар маань яаж харагдах бол гэж төсөөлж байлаа. Би Оогийтой и-мэйлээр харилцсан бөгөөд бид ямар урлал хийх талаар хэлэлцэж байсан ба тэр шинэ гэрийнхээ хананд гурван зураг өлгөхийг хүсэж байгаагаа хэлсэн.

Ингээд энэ урлалыг хийх санаа толгойд минь орж ирсэн ба үүнийг хийж эхлэхээр шийдлээ.

10 цагт  – зотон хавтангуудаа бэлдэж тавилаа (аяганы шүүгээнд хадгалсан хуучин зотонгууд надад байсан) азаар яг ижил хэмжээтэй 3 хавтан олсон шүү. Ширээгээ цэгцэлж бэлтгээд будгийн өнгөнүүдээ сонгож авлаа. Урлал хийх явцдаа зураг авах хэрэгтэй гэдгээ өөртөө сануулах ёстой шүү.

10:05 минут  – эхний зотонгоо цайвар ногоон өнгийн шохойлог будгаар будахад бэлэн боллоо (Refreshing)

10:14 минут  – эхний хавтангаа будаж дуусаад хоёр дахь хавтангаа будаж эхэллээ. Энэ удаа би тоор жимсний өнгө (Smitten) ашиглалаа. Би 1 инч (2.5 см) урттай бийрээр татлагаар зурах техник ашиглан зотонгийн гадаргаа бүхэлд нь сайтар будлаа. Зотон дээр маань өчүүхэн ч цагаан толбо харагдахыг би хүсээгүй. Хэрэв та маш нямбай болгоомжтой хийж чадвал шохойлог будгаар ганц давхарга будахад бүхэлдээ сайхан харагдах болно.

10:20 минут  – бийрээ дахин нэг хурдхан угааж дэвсгэрээ арчиж цэвэрлээд гурав дахь зотонгоо будахад бэлэн болгоно. Энэ удаа цайвар ягаан өнгийг ашиглалаа (Remembrance).

10:30 минут – бүх хэрэгслээ дахин цэвэрлээд хатахыг нь хүлээнэ. Би зураг авах ёстой гэдгээ санаж байсан ч түр завсарлаад энэ блог постийнхоо тухай  тэмдэглэл бичиж авснаар юу хийснээ мартахгүй байх болно.

20 минутын  завсарлагаараа бусад ажлуудаа амжуулаад дараагийн алхмаа хийхэд бэлэн боллоо.

10:50 минут  – будаж дууссан зотон хавтангаа хараад цайвар ягаан өнгөөр будахдаа тийм ч цэвэр нямбай хийж чадаагүйгээ анзаарлаа. Хавтангийн маань хэд хэдэн хэсэг цайвартан харагдаж байсан. Тиймээс би хоёр дахь удаагаа давхарлаж будахаар шийдсэн.

10:55 минут – давхарлаж будахад тийм ч их хугацаа орсонгүй харин одоо цоолбороо ашиглаж эхэлцгээе. Би будаг ашиглахаас илүүтэй хагардаг зуурмаг ашиглах нь дээр гэж бодоод ингэж хийхээр шийдлээ. Цоолбороо байршуулж тавихдаа болгоомжтой тавиарай. Хэрэв минийхтэй ижил цоолбор ашиглаж байгаа бол таны цоолбор зотон хавтангаас тань том байх учраас өргөн тавцан дээр тавьж хэрэглээрэй. Миний зургийг анхааралтай сайн харах юм бол цоолбор дээрх цэцгийн хэв нь дөрвөн талдаа яльгүй бага зэрэг илүү гарсан байгаа биз, тиймээс цоолбороо тавихдаа голыг нь зөв тааруулж тавиарай. Цэцгийн хэв маань бүх талдаа илүү гарсан байгаа учраас иш хэсэг нь  бага зэрэг илүү гарсан  хэдий ч гоё харагдаж байлаа.

Хагардаг зуурмагаа цоолбор дээрээ болгоомжтой түрхэж өгсний дараа цоолбороо авна.

САНАМЖ: цоолбор дээрх зуурмагын үлдэгдлийг савантай усаар тэр дариуд нь угааж цэвэрлээрэй. Цэвэрлэхгүй удаан байлгах юм бол таны цоолборыг гэмтээх болно.

11:00 минут – хоёр дахь зотонгоо эхнийхтэй адил аргаар будлаа. Дараа нь цоолбороо болгоомжтой зөв байрлуулаад зуурмагаа түрхээрэй

САНАМЖ: Цоолбороо гамнах – цэвэрлэхдээ гарандаа барьж угаахгүй байх хэрэгтэй бөгөөд хавтгай чигээр нь угааж цэвэрлээрэй. Хэрэв цоолборын нэг ирмэгийг нугалах юмуу мурийлгах юм бол дараа хэрэглэхэд тийм ч сайн үр дүнд хүрэхгүй боловуу. Цоолбороо угаахдаа тэгш гадарга дээр тавьж хүйтэн усаар угаавал сайн. Зөөлөн бийрээр будаг болон зуурмагаа зөөлөн арчиж угаана. Аль нэг өнцөг ирмэгийг нугалалгүйгээр хатаагаарай. Тэгш гадарга дээр тавиад алчуураар зөөлөн товшиж арчина. Хэрэв зүлгэж арчих юм бол ирмэгийг нь нугалж гэмтээх болно.

11:10 минут  – бүх багаж хэрэгслээ сайтар цэвэрлэсний дараа гурав дахь зотонгоо будахад бэлэн болгоно. Навчин хээтэй цоолбор нь тийм ч өргөн биш учир зөв байрлуулж тавихад бага зэргийн хүндрэлтэй байж магад. Миний хувьд цоолбороо яг хүссэн газраа байрлуулж тавьсны дараа зуурмагаа түрхсэн.

11:20 минут  – цоолбороо хэрэглэж дууссаны дараа бүх хэрэгслээ угааж цэвэрлэлээ. Эхний зотон дээр хийсэн хагардаг зуурмаг маань навчны ирмэг хэсгээрээ аль хэдийн хагарч эхэлсэн байв.

Хагардаг зуурмагаа хангалттай сайн хатаах хугацаа болон тэвчээр хэрэгтэй. Энэ хүртэл хийсэн үр дүн маань надад таалагдсан ба зуурмаг нэгэнт хатсан бол бүрэн төгс болтол тийм ч их удахгүй.

Хүлээх зуураа хийх ёстой бусад зүйлсээ хийж амжуулах боломжтой шүү.

Алдаа гаргасан нь: Түрхэх ёсгүй зарим нэг газраа би зуурмагаа дусаасан. Бүх зуурмаг бүрэн хатсаны дараа шохойлог будгаар дээрээс нь будаж сайжрууллаа. Үүнийг хоёр л минутын дотор хийж дууссан ба одоо илүү нямбай цэвэрхэн боллоо.

Эдгээр нимгэн зотон хавтангуудаа арай томхон өргөн хүрээтэй зотон дээр байрлуулж хийхээр шийдсэн бөгөөд дэлгүүрээс хэрэгтэй материалаа худалдан авах цаг хугацаа хэрэгтэй байв. Эцэст нь урлалаа амархан хийж дуусгалаа. Арын дэвсгэр зотонгоо тус бүрд нь завсрын шохойлог өнгийн будгаар будлаа (Би Primitive өнгийг ашиглалаа).

Бүх зотонгоо Americana Décor Ultra Matte лакаар давхарлаж будна. Энэ лак гадаргыг  маш бүүдгэр харагдуулдаг учир шохойлог будаг мэт харагдахын хажуугаар зотонгийн гадаргыг давхар хамгаалж өгнө. Лак маш хурдан хатдаг учир удаан хүлээх шаардлагагүй байлаа.

Халуун цавуугаар жижиг зотонгоо том зотон дээр тогтоож наалаа.

Урлалаа хийж дуусгахад 90 минут зарцуулсан бөгөөд надад маш таалагдсан. Энэ урлалаа би дэлгүүрт долоо хоног үзүүлэн болгож тавьсны дараа гэртээ буцааж авчраад ханандаа өлгөх болно. Урлал хийх шинэ санаа гэнэт орж ирэх үед бүтээл урлах нь маш зугаатай байдаг. Энэ гурван хос зотонгоор хийсэн шиг урлал хийх нь маш энгийн хялбар бөгөөд танд баяр баясгалан авчрах болно.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд