Урсдаг будгаар гантиг мэт өнгөтэй эффект хийх

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/07/24

Сүүлийн үед урлаач болон гар урлалд дуртай хүмүүсийн сонирхолын маш ихээр татаж байгаа зүйл бол урсдаг будаг юм. Энэ нь маш хялбархнаар урлалын бүтээлийн зургийг урсамтгай уян харимхай болгон харагдуулдаг гайхалтай урлалын техник юм. Хэдий хийхэд хялбар ч гэсэн хийх процессыг хэр зэрэг хянах тал дээр хязгаарлагдмал байдаг.

DecoArt саяхнаас “урсдаг мидиум” гэдэг бүтээгдэхүүн гаргасан бөгөөд урлалын процессыг илүү хялбар болгож буй бөгөөд би туршилт хийж үзэхээр шийдсэн юм.

Би хэд хэдэн удаа олон өнгө ашиглан энэ техникээр хийхийг оролдож үзсэн ба миний оролдлогуудаас одоог хүртэл хамгийн гоё болсон нь зүрх хэлбэртэй модон дээр алтлаг бор өнгөөр сүүдэр оруулсан зураг байлаа.

Харамсалтай нь, би том хэмжээтэй зотон даавуун (Канвас) дээр ашигласан будгийн үлдэгдлээр зурсан  урлалынхаа бичлэгийг хийж чадаагүй. Гэвч үүнийг хийхэд ч  яг ижил техникийг хэрэглэсэн.

Ингээд миний сүүлд зотон даавуун дээр хийсэн урлалын зааварчилгаа болон бичлэгийг та нарт хүргэж байна, та өөрийн хүссэн өнгөнүүд болон хүссэн гадарга дээр хийж болно. Таны сонгосон сонголт бүр өвөрмөц байх болно. Урлалын цагаа зугаатай өнгөрөөгөөрэй.

  • Таны хүссэн Americana aкрилан будгийн сонголт
  • Урсдаг мидиум
  • Любрикант шингэн  (Силикон эсвэл Dimethicone)- доорх тайлбарийг харна уу
  • Хэдэн жижиг хуванцар аяганууд болон сүүлчийн цутгалт хийхэд зориулж нэг том аяга
  • Будаг холих нэг удаагийн халбага – аяга бүрд нэг
  • Зотон даавуу эсвэл бусад өөр гадарга. (миний хувьд 20см дөрвөлжин зотон даавуун хавтан ашигласан)
  • Зотон даавуун дээрх будаг урсаж хатахад зориулсан 2-4 нөөц аяга
  • Будгийн дусал гоожиход доор нь дэвсэх тавиур

Цөөн анхааруулах зүйлээр эхлэе:

Любрикант: Та силикон любрикант ашиглаж болно, жишээлбэл оёдлын машины силикон суурьтай тос байж болно. Эсвэл оронд нь өөр юмаар орлуулж ч болох юм. Энэ бичлэг дээрх миний  хэрэглэсэн материал нь dimethicone (силикон суурьтай полимер) агуулсан юм. Энэ найрлага нь наргил модноос гаргаж авсан гоо сайхны бүтээгдэхүүнд нийтлэг хэрэглэдэг тос юм. Үүнийг би e-mart дэлгүүрээс худалдаж авсан.

Зохион байгуулах:  Зотон даавуугаа доор нь дэвсэх тавиурынхаа гадаргаас дээр байрлуулж тавьснаар будгийн дуслууд нь  ирмэг дагуу чөлөөтэй гоожих болно. Зотон даавуугаа илүү аяган дээр тавьж хатаана, хэрвээ таны гадарга тогтвортой бол доор нь самбарын тогтоогч зүүг ашиглаж болно.

За эхэлцгээе. Та миний хийсэн бичлэгээс дэлгэрэнгүй процессыг харж болох ба надад зориулж орчуулсан бичмэл зааврыг энд орууллаа. Энэ барааг одоог хүртэл туршиж байгаа гэдгийг санаарай. Хэдий энэ техникийг олон өөр аргаар хийж болох ба та хүссэнээрээ өнгө будгаа өөрчилж болно.

Будгаа жижиг аяганд тус тусад нь бага зэрэг шахаж хийгээрэй. Миний хувьд өнгө тус бүрээс жижиг халбагаар дүүрэн хийхэд л хангалттай байсан.

Аяга тус бүрд урсдаг мидиум нэмж хийнэ – би хийсэн будгаасаа яльгүй их хэмжээтэй мидиум хийсэн. Будаг мидиум хоёроо хамт бүхэлд нь сайтар хутгаж холино. Будган дотор ямар нэг хөөс бөмбөлөг үүсгэхгүйн тулд будгаа маш зөөлөн холих хэрэгтэйг санаарай. Доор оруулсан бичлэгийг  бага зэрэг хурдасгасан учир будгаа хутгаж буй бичлэг маань таныг тийм ч их уйдаахгүй байхаа. Би будгаа холихдоо бичлэг дээр гарч байгаа шиг тийм хурдан хийгээгүй шүү.

За одоо аяга тус бүрдээ наргил модны тосноосоо хийх эсвэл бичлэг дээр үзүүлсэн шиг дараа ч хийж болох боломж танд байна.  Та зөвхөн 3,4 дусал хийгээрэй. ЗӨВХӨН ХӨНГӨХНӨӨР ХОЛИНО. Энэ мөчид хэт их холих юм бол таны зураг дээр маш жижиг эсүүдийн өнгө үүсэх ба цаашлаад өнгөнүүд хоорондоо улам нийлэх болно.

Дараа нь том аягандаа будаг тус бүрээс бага зэргийг зөөлхөн хийнэ. Яг ийм давтамжаар зотон даавуугаа будах хангалттай будагтай болсон эсвэл аягатай будгаа дуустал энэ процессыг давтан хийгээрэй. Би өөрийнхөө цаасан аяганы  3-4 см хэмжээтэй хийх зорилготой байсан. Хэрэв та наргил модны тосоо эрт хийж амжаагүй бол энэ мөчид нэмж хийгээрэй. Будгийн өнгөнүүдээ нэмж хийх хооронд хоёр дусал тос хийж үзээрэй.

Зотон даавуугаа аяганыхаа амсар дээр доош нь харуулж тавиад хавтантайгаа хамтад нь чанга нийлүүлж бариад хавтангаа нөгөө тийш бүтэн эргүүлж тавина. Эргүүлж тавьсан аягатай будгаа 1- 2 минут болгох зуур будгийн өнгөнүүд холилдож доошлох бөгөөд дараа нь хөмөрсөн аягаа алгуурхан өргөж авна. Одоо та юу бүтээснээ харж гайхширах болно!!

Будаг нэгэнт тархаж дуусах үед будгаа аажуухан тал тал тийш хазайлгаж зотон даавуугаа бүхэлд нь будгаар бүрнэ. Будаг хүрээгүй хэсэг бүрийг тавиур дээр гоожсон үлдэгдэл будгаас хуруугаараа авч түрхэж болно.

Халаагч багаж юмуу гагнуурын багаж ашиглан халаах тохиолдолд гадарга дээр dimethicone хөөсөн бөмбөлөг үүсгэх ба энэ нь цаашлаад эс шиг хээ дүрс болон гантиг мэт өнгөнүүдийг мөн үүсгэнэ.

Би хийж буй процессын бичлэгийг оруулсан байгаа. Энэ бичлэг бага зэрэг урт учир хуулж авахад бага зэрэг удах байх.

Өөрийнхөө урлалд лак ашиглахыг бид зөвлөж байна. Удахгүй DecoArt -аас саяхан гаргасан шинэ урсдаг лакыг бид оруулж ирэхээр төлөвлөж байгаа тэр хүртэл манай дэлгүүрт байгаа олон төрлийн лакнуудаас сонгож аваарай.

Миний хийж дууссан будаг хатсаны дараа харагдаж байгаа байдал. Ойролцоогоор 24 цагийн турш хатаах шаардлагатай байдаг хэдий ч миний хувьд лакдахаасаа өмнө 2 өдөр хатаахыг хүссэн.

Өмнө хэлсэнчлэн, илүү гарсан ямар нэгэн будгийн үлдэгдлийг ашиглан өөр нэгэн жижиг урлал хийсэн ч болно. Та мөн тавиур дээр урсаж гоожсон будганд өөр гадаргууг дүрж бас нэгэн жижиг урлал хийж болно. Хийсэн урлалын загвар дүрс бүхэн өвөрмөц байх болно.

Дөрвөлжин зотон даавуугаа бор алтлаг өнгөөр будсаны дараа жижиг аягануудад үлдсэн үлдэгдэл будгаар би зүрхэн хэлбэртэй хоёр тусдаа урлал хийсэн. Би том аягандаа өнгөнүүдээ хольж хийх дундуур нэг хоёр  дусал dimethicone нэмж хийсэн. Үүний дараа зүрхэн хэлбэртэй модон дээрээ хольсон будгаа гоожууллаа. Эцсийн үр дүн нь үнэхээр гоё болсон байсан.

Ta ӨӨРИЙН урсдаг будаг ашиглан хийсэн урлалын зургаа манай фэйсбүүк групп дээр оруулахаа бүү мартаарай.

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд