Үсгэн Дээр Амилсан Сарнай

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/05/18

Дэлгүүрийнхээ хамгийн эхний үсэг болох ‘J’ үсгээр би гэрээ чимэхээр боллоо. Юуны түрүүнд надад модон хавтангаа ‘J’ хэлбэрээр зүсэж зүлгүүрдэх шаардлага байлаа. Эх биеэ бэлэн болгочихвол дараагийн уран сэтгэмж ундраад л гараад ирчихнэ шүү дээ.

  • Inka Gold ваксан суурьтай боронзон будаг
  • Metallic Lustre ваксан суурьтай боронзон будаг
  • Модон хавтан
  • Сарнайн 3D тамга
  • Товойлгодог нунтаг
  • Versamark өнгөгүй тамганы өнгө
  • Heat Tool халуунаар төөнөгч багаж
  • Mix Media crackle paste буюу Хагардаг зуурмаг
  • Цоолбор
  • Glossy Accents
  • Spectrum Noir спиртэн суурьтай фломастер
  • Хөвөн цавуу

Бэлэн болсон үсгээ өөгүй болтол нь зүлгүүрдээд, үүн дээрээ цоолбор тавиад, Crackle paste Хагардаг зуурмагаа түрхэнэ.

Зөвлөмж: Хагардаг зуурмагаа түрхэхдээ та хатуу цаас эсвэл зориулалтын түрхдэг хутга хэрэглэн цоолбор дээрээ жигд түрхээрэй. Түрхсэн зуурмаг маань хатахдаа хагардаг учраас өөр ямар нэг хагардаг лак хэрэглэх шаардлагагүйгээрээ давуу талтай юм.

Хагардаг зуурмагаа бүрэн хатсны дараа Metallic Lustre боронзон будгийн мөнгөлөг өнгөөр тэр чигт нь үсгээ будна. Боронзон будгаа зөөлөн порлон эсвэл хурууныхаа өндгөөр аваад түрхэж болно. Будаг маань түрхэхэд маш хялбар мөн хурдан тардаг учир таны цагийг ч хэмнэнэ. Будгаа илүү гялалзуулахын тулд та хуурай сальфеткаар хөнгөн үрэхэд л хангалттай.

Үүнийхээ дараа Inka Gold боронзон будгаас хэд хэдэн дурын өнгийг сонгон авч үсгэн дээрээ донжийг нь олж түрхэх юм. Уг будаг нь өөрөө Metallic Lustre будагтай яг ижил байдлаар ашигладаг тул танд мөн л хялбар байх болно.

3D урлалын тамгын хэрэглээ

Урлалын тамгыг бид дээр нь тамганы өнгө түрхэж хүссэн материал дээрээ буулгахад ашигладаг шүү дээ. Уг 3D тамга маань дээр дээр нь давхарлан нааж, наашаа товгор болгож харагдуулах зориулалттай билээ. Харин танд амилсан мэт харагдах сарнайг хэрхэн хийснээ танилцуулъя.

Миний хувьд би товойлгодог нунтаг ашиглан сарнайгаа тамгалсан билээ. Хамгийн түрүүнд Versamark тунгалаг тамганы өнгөө тамган дээр түрхээд цаасан дээрээ дүрсээ буулгана. Танд буусан дүрс төдийлөн сайн харагдахгүй ч товойлгодог нунтгаа цацах төдийд тамгалагдсан дүрс таны нүдэн дээр илхэн болно. Үүний дараа халуунаар төөнөгч багажаар төөнөж товойлгодог нунтгаа хайлуулснаар дүрс нь цааснаас хэзээ ч арилахааргүй болон үлдэх боломжийг олгож байгаа юм.

Дараа нь сарнайгаа хайчлаад Spectrum Noir маркбудна. Хайчилсан сарнайн хэсгүүдээ хөвөн цавуугаар наана. Дараа нь Glossy Accents-аар шилэн бүрхүүл үүсгэж, борооны дусал сарнай цэцэг дээр дуссан мэтээр энд тэнд нь дусаана.

Надад энэхүү тамганы сет маш их таалагдсан учир би дараагийн урлалдаа бас шингээхээр төлөвлөсөн байгаа.

Цэцэгнийхээ навчийг хийхдээ энгийн тамганы өнгөөр тамгалаад дараа нь Inka Gold боронзоор будсан.

Танд таалагдсан бол та ч бас урлаарай.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд