Үүнээс Илүү Зүйл Байхгүй

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/09/15

Энэ удаад би та бүхэндээ Rotary Cutter багажийг танилцуулах гэж байна. Нэг удаа хувцаснуудаа цэгцэлж байхдаа нөхрийнхөө өмсөхөө больсон футболкуудаар юу хийж болох вэ гэсэн бодол орж ирлээ. Маш амархнаар сандлын олбог, хөлийн гишгүүр гэх мэт зүйлсийг хийж болох санаа олсон юм. Та дагаад хийгээрэй.

Хамгийн түрүүнд хэрэглэгдэхгүй болсон футболкуудаа угааж бэлдэнэ. Би дандаа хөвөн даавуун материалтай футболкууд ашиглалаа. Эдгээр нь суналт сайтай байх бөгөөд зөөлөн болдог шүү. Футболкуудынхаа зах ханцуйг үлдээж үлдсэн хэсгийг Rotary cutter зүсэгчээрээ зүснэ. Энэ зүсэгч маань зузаан нимгэн ямарч материалыг төвөггүй, хурдан зүсдэг учраас үүнээс илүү хурц багаж байхгүй мэт санагдсан. Маш хялбар бөгөөд хурдан зүснэ гээд боддоо! Зүсэхдээ ижил өргөнтэй зүсэхийг хичээгээрэй. Учир нь сүлжих учраас ижил өргөнтэй даавуу жигд үзэмжтэй харагдана.

Би зүсэхдээ футболкны ар болон урд хэсгийг давхраар нь зүссэн учраас одоо голоор нь салгаж урт болгоно. Одоо танд маш олон нарийн зүсэгдсэн даавуунууд байна. 3 ширхэг нарийн даавууны үзүүрийг Fabric Fusion даавууны цавуугаар хооронд нь наана. Ингээд та даавуугаа сүлжиж эхлэхэд бэлэн боллоо. Даавууны цавуу маань угаахад арилахгүй бөгөөд та бүтээлээ хийж дууссаны дараа угаахад ямар ч асуудалгүй байх болно.

Маш олон нарийн зүссэн даавуунуудаа бүгдийг нь нааж холбохгүй харин сүлжээд, наагаад яваарай. Хэтэрхий урт даавууг сүлжих хэцүү шүү дээ. Хамгийн сүүлд сүлжсэн даавуугаа хэвтээгээр нь хуйлж, зайнуудыг нийлүүлж оёод таны бүтээл бэлэн боллоо.

Энэхүү бүтээлээ би хурдан хийсэн бөгөөд маш сайн зүсэгчийг туршиж үзсэндээ баяртай байна. Та ч бас туршаад үзээрэй. Танд амжилт хүсье.

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд