Уяж Өнгөнд Оруулсан Дэрний Уут

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/09/12

Procion MX будгийг ашиглан энэхүү гайхалтай содон дэрний уутыг уяж өнгөнд оруулах техник болон цулгуйгаар өнгөнд оруулах техникээр хийлээ. Би хоёр төрлийн эвхэх техникийг ашиглахыг хүсч байсан боловч энэ удаа  нэгийг л ашиглалаа. Өөр нэг төрлийн техникийг дараагийн удаа туршиж үзүүлнэ.

Энэ миний анхны том хэмжээний зүйлийг өнгөнд оруулах урлал байсан бөгөөд хэрэв би үүнтэй ижил урлал дахин хийсэн бол арай өөрөөр хийх байсан боловуу. Тиймээс энэ нийтлэлдээ илүү дээр гэж бодсон хувилбарыг оруулж байна. Би өөрийн гаргасан алдаануудаа тэмдэглэж оруулсан бөгөөд та надтай ижил алдаа гаргахаас зайлсхийгээрэй.

  • Хөвөн даавуу (KLMN –с худалдаж авсан)
  • Procion MX будаг – та ямар ч өнгийн будаг ашиглаж болно
  • Сода болон Давс
  • Будах багажнууд – хуванцар сав, хувин, хэмжигчтэй сав, хавчуурга, хэмжүүртэй жижиг халбага
  • Даавуу уях резин

Дэрний уутны урд хэсгийг бэлдэхдээ 54 см тэг дөрвөлжин даавуу хайчилж авна. Хайчилж авсан даавуугаа уяж өнгөнд оруулна. Харин үлдсэн даавуугаа өнгө хослуулж цулгуй өнгөнд оруулан будна. Үүнийг дэрний ар тал болон цацагт ашиглана.

Дэрний уут будах энэ ажлын хамгийн хэцүү хэсэг нь хэр хэмжээний будаг хэрэгтэйг тооцоолох юм. Будаж байх явцдаа би хэд хэдэн алдаа гаргасан бөгөөд хүссэн өнгөө гаргах хүртлээ будах процесоо дахин давтаж хийсэн. Энд оруулсан зааварчилгаанууд бол би үүнийг хэрхэн яаж зөв хийх ЁСТОЙ байсан тухай тайлбар юм.

Уяж Өнгөнд Оруулах:

Зөвхөн нэг дэрний уутны урд хэсгийг будахад өнгө тус бүрээс 60 мл будаг хэрэгтэй. Та хэр тод өнгөнд оруулахыг хүсч байна, яг таарсан хэмжигдэхүүнтэй  нунтаг будгийг ашиглаарай. Би хэт хурц өнгө гаргахыг хүсээгүй. Хэрэв та илүү тод өнгө гаргахыг хүсвэл ахиу нунтаг будаг ашиглахыг зөвлөж байна. Бүдэг өнгө гаргахыг хүсвэл бага нунтаг будаг ашиглана.

Даавуугаа будганд байлгах хугацаа нь эцсийн өнгөнд нөлөөлөх болно. Хэрэв та тодорхой нэг өнгийг гаргаж авахыг хүсвэл эхлээд туршиж үзээрэй. Эс бөгөөс таны хүссэн үр дүн гарахгүй.

Уяж өнгөнд оруулахад хошуутай (цорготой) жижиг сав тун тохиромжтой байдаг. Саванд нунтаг будгаа эхэлж хийгээд, дээрээс нь тохирох хэмжээний ус нэмж хийнэ. Саваа таглаад сайтар сэгсэрнэ. Хошуутай хуванцар сав ашиглан уяж өнгөнд оруулах сайн ба хэрэв байхгүй бол жижиг ундааны сав ашиглаж болно.

Оюу ногоон: 60 мл усанд жижиг халбаганы ¼  хэмжээтэй Turquoise өнгийн нунтаг будгийг хэрэглэсэн.

Шар:  бүдэгдүү шар өнгө гаргахын тулд 60 мл усанд жижиг халбаганы ½  хэмжээтэй Lemon Yellow нунтаг будаг хэрэглэсэн

Ягаан: 60 мл ус бүрт жижиг халбаганы ¼  хэмжээтэй будаг хэрэглэсэн БОЛОВЧ их хэмжээтэйгээр хольж хутгаад, дэрний уутныхаа ар тал болон цацгийг  даавуутайгаа өнгө хослуулж цулгуйгаар будахад ашигласан. Уяж өнгөнд оруулахын тулд би  томхон сав хэрэглэсэн.

Миний сонгосон Ягаан: Mиний сонгосон ягаан өнгө үнэндээ 3 төрлийн Procion MX будгийн өнгөнүүдийн холимог юм. Би урьдчилан зөв өнгөний хослолыг олохын тулд эдгээр өнгөнүүдийг жижиг даавууны өөдсөн дээр туршиж үзсэн. Голдуу Fire Engine Red өнгө ашигласан ба дараа нь яльгүй улбар шар тэгээд маш багахан хэмжээтэй оюу ногоон өнгийг нэмж бүдэгхэн өнгөтэй болгосон.

АНХААРУУЛГА:  Би манай дэлгүүрт худалдаж байгаа 60мл-н хошуутай сав ашигласан. Үүнийг хэрэглэх нь маш тохиромжтой хэдий ч тагны дотор тал нь тугалган цаасаар бүрсэн дискэн лацтай байсныг би анзаараагүй байсан юм. Би будгаа шахаж гаргах үед будаг маань хошуугаараа биш тагны амсраар гоожиж эхэлсэн. Бохиртож заваарсан будагтай битүүмжилсэн лацыг салгаж цэвэрлэх маш заваарсан ажил байсан. Тиймээс будгаа холихоосоо ӨМНӨ лацыг нь авахаа бүү мартаарай.

Цулгай Өнгөнд Оруулах: Ягаан өнгийг хольж хутгахдаа их хэмжээтэй хольж бэлдэх хэрэгтэй. Хэмжигдэхүүнийг доор дурьдсанаар тооцоолно.

  • Будах гэж буй даавуугаа жинлэнэ. Жин дээр гарсан тоог 2-оор үржүүлээд дээр нь 60-г нэмнэ. Гарсан тоо нь будгаа өтгөрүүлэхэд хэрэглэх усны хэмжээ юм. (100 гр даавуу бүрт 200 мл ус хэрэглэнэ,  уяж өнгөнд оруулах 60 мл –г нэмнэ гэсэн үг)
  • Хичнээн халбага нунтаг будаг хэрэглэх тоо = Усны хэмжээг 240-д хуваана. (60 мл ус бүрт ¼ халбага хэрэглэнэ)

Уяж өнгөнд оруулахын тулд  хольж найруулсан энэ уусмалаас 60 мл-г жижиг саванд хийнэ. Үлдснийг нь цулгай өнгөнд оруулахад хадгалаарай.

Хамгийн эхлээд уяж өнгөнд оруулая:

Даавуугаа усанд норгоод дараа нь усыг мушгиж шавхана. Энэ видео бичлэгт би даавуугаа хэрхэн мушгирсан загвартай болгон эвхэж байгааг харуулсан юм. Эвхэж тавьсан даавуугаа резинэн боолтоор чангахан бооно.

Содатой уусмалд 20 минут дүрж байлгана. ( 1 л усанд 70 гр сода хийнэ. Энэ нь даавуугаа бүхэлд нь будахад хангалттай байх болно. Будагтай уусмалаа том хувинд хийж хадгалаад дахин хэдэн ч удаа хэрэглэж болно)

Бээлий өмсөж гарын арьсаа хамгаалаарай. Мөн уяж боосон даавуугаа уусмал дотроо хийж тавина.

3 тойрог хэсэгт хуваан будгаа түрхэнэ. Өнгөнүүд холилдоход өөр өнгөнүүд гарна – жишээ нь хөх шар өнгөний дундаас ногоон өнгө гарна. Будаг шингэж эхлэх үед даавуугаа бага зэрэг эргүүлж хөдөлгөөд будгаа ижил хэсгүүдэд шингээнэ. Хийж буй загвартаа даавууны үндсэн өнгийг харагдуулахыг хүсэхгүй бол будгаа нугалаатай хэсэг рүү шахаж өгөхөө бүү мартаарай.

Өнгөнд оруулж дуусаны дараа болгоомжтойгоор гялгар уутан дээр тавиад битүү ороогоорой. Будгийг үйлдвэрлэгчийн зааврын дагуу 12-24 цаг хатаана.

Тайлбар:  Анхны уяж өнгөнд оруулсан будалт маань хэтэрхий бараан өнгөтэй болсон учир энэ удаад би усаар зайлахаас өмнө зөвхөн 3 цаг л хатаасан. Ингэж хатаах нь хамгийн оновчтой зүйл болсон.

Даавуугаа уутнаасаа гаргаж, гоожиж  байгаа усан доор зайлна. Резинэн боолтуудыг аваад үргэлжлүүлэн зайлна. Халуун усаа бага багаар нэмж бүх будаг арилж гоожиж байгаа ус өнгөгүй болох хүртэл  зайлна.

Угаалгын машинаар угаах юмуу савантай усанд 30 минут байлгасны дараа шууд усаар зайлж хатаана.

Даавуугаа хатаах:

Энэ процесстой ижил илүү дэлгэрэнгүй зааварчилгаануудыг манай өмнөх блог дээр нийтэлсэн байгаа.   khuvtssaa-ongond-oruultsgaaya

Хадгалж тавьсан будагтай уусмалаа хэмжиж том хувинд хийнэ.

200 мл будагны уусмал тутамд 2.8л  ус нэмж хийнэ.

Энэ уусмалдаа давс нэмж хийнэ – будах гэж буй даавууны грам бүрт 0.8 гр давс хэрэглэнэ. Даавуугаа нэмж хийгээд хутгана.

20 орчим минутын дараа даавуугаа уусмалаасаа авч содоо нэмнэ – будах гэж буй даавууны грам бүрт 0.9 гр сода хэрэглэнэ. Хутгаж найруулсны дараа 30мин  даавуугаа буцааж хийнэ

Үүний дараа даавуугаа гаргаж аваад өмнөх адил зайлж угаана.

Даавуугаа угааж хатаасны дараа, дэрний уутаа оёорой.

Будаж гоёсон урлалуудын зургаа манай facebook дээр тавихаа бүү мартаарай.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд