Орой харих замд минь бороо оров. Зам ч норж, өнгө өнгийн замын гэрлүүд усанд тусах нь үнэхээр гоё харагдсан тул би үүнд нь дурлаж орхив. Байнга бодогдоод, бодохоор догдлоод байсан тул өөрийн эрхгүй урлал хийхээр шийдлээ.
- Americana акрилан будаг
- Distress бийр
- Clipboard
- Ultra-matte лак
Clipboard-н хавчдаг төмөр дээр цаасан скоч цэвэрхэн наана.
Дараа нь будгаа хавтан дээр ганц хоёрхон дусаагаад, Distress бийрээр дээш доош чигт нь бийрдэж будна.
Зөвлөмж: Americana акрилан будаг маань хурдан хатдаг учраас аль болох хурдан хурдан бийрдээрэй.
Төлөвлөж байснаас минь илүү өнгөлөг бүтээл болсон ч энэ нь надад харин ч их таалагдаж байгаа. Одоо би Clipboard-аа харах бүртээ намайг өөртөө дурлуулсан тэр нэгэн оройг, өнгөний хамгийн өвөрмөц, тод бас төгс уусалтыг санадаг. Энэ өнгөнүүд намайг өөртөө яаж ингэж дурлуулж чадаад байгаа юм бол? Та ч бас өнгөнд дурлаарай!
Зөвлөмж: Та хүсвэл өөр бийр хэрэглэж болно. Гэхдээ Distress бийр надад энэ техникт хамгийн тохирохоор санагдлаа.