Ямар ч Баярт Хэрэглэх Ханын Баннер

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/10/03

Нэгэн найзын маань төрсөн өдөр болох гээд би ямар чимэглэл хийх вэ гэж бодож байв. Гэтэл Саагий эгчийн маань төрсөн өдрийн чимэглэл хийсэн нийтлэл үнэхээр таалагдав. Би түүнээс санаа авч, ямар ч баяр ёслолын үеэр хэрэглэж болох баннер хийж үзэхээр боллоо.

Картон цаасаа өөрийн хүссэн хэлбэрт зүснэ. Би хувьдаа гурвалжин дүрстэй болгон цаасаа зүссэн. Тэгээд гурвалжингийн дээд 2 буланд нь цоологчоор цоолоорой.

Цоолбор, акрилан будаг хоёроо ашиглан гурвалжин цаасаа өнгө уусган будаарай.

Хаммер хатуу цаасаар үсэгнүүдээ зүсэж аваад Fast grab цавуугаар 3 давхарлаж наагаарай. Энэ нь үсгийг биетэй, товгор харагдуулах юм.

Үсгээ эхлээд хар ногоон өнгийн акрилаар будаж өгөөрэй.

Акрилан будгаар будсны дараа металлаг өнгийн акрилан будгаар будаж үсэгнүүддээ өнгө нэмээрэй.

Товгор үсэгнүүдээ гурвалжин хэвэн дээр Fast grab цавуугаар наагаарай.

Хооронд нь тууз эсвэл утсаар холбоод л бүтээлээ дуусгаарай.

Миний хувьд энэ баннер маань үнэхээр ямар ч баяр ёслол дээр хэрэглэж болохоор болсон. Хүүхдийн баярт нэг баннер, эрэгтэй эмэгтэй найздаа өөр нэг баннер гээд л баяр бүрт өөр өөрийг хийх шаардлагагүй боллоо. Амжилт!

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Танд сонирхуулах өөр урлал