Ер бусын цаасыг энгийн даавуун дээр

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/08/14

Silhouette America компанийн энэхүү гайхалтай бүтээгдэхүүн болох индүүдэж буулгадаг цаасыг ашиглан өөрийн гэсэн өвөрмөц загварын футболк хийж үзээрэй. мэдээж та өөрийн хүссэн дизайнаа энэ цаасан дээр зурж дүрсээ гараар тайрч болно. Энэ цаасыг silhouette програм дээр хийх нь маш тохиромжтой бөгөөд таны футболк дээр нарийвчилсан хэв дүрсийг буулгана.

Энд би футболк дээр хэрхэн эрвээхий буулгах бүрэн тайлбарыг алхам алхмаар зааварчилж өгсөн байгаа.

  • Индүүдэж буулгадаг цаас:

МЭДЭЭЛЭЛ: Би Glitter Black Gold нэртэй цаас ашигласан. Мөн өөр бусад Glitter silver болон гэрэл ойдог цааснуудыг манай дэлгүүрт худалдаж байгаа ба илүү өргөн сонголтуудаас захиалах боломжтой – дэлгүүрийн ажилчдаас лавлаж асууна уу.

  • Гоёж чимэглэх урлалын загвараа сонгоно
  • Хийхэд тохиромжтой зөв дизайн сонгоно – Би өөрийнхөө энэ загварыг эндээс вэбсайт татаж авлаа.

Зохиогчийн эрхийн тухай тайлбар:

Интернетээс татаж авч болдог олон дүрс зургууд байдаг. Ингэж зураг татах нь өөрсдийнхөө зураг дүрсийг зурах чадвараа сорих хүсэлтэй бидний хувьд бол үнэхээр хэрэгтэй зүйл юм. Хэдийгээр ингэж хийх нь хялбар ч гэсэн татаж авахаасаа өмнө анхааралтай байгаарай. Тухайн зураг дүрсийг хийсэн хүмүүсийн зохиогчийн эрхийг хүндэтгэх хэрэгтэй. Хэрэв та хийж дууссан бүтээлээ зарахгүй тохиолдолд тухайн зохиогч нь өөрийн хийсэн бүтээлийг үнэ төлбөргүй татаж авч болохийг заримдаа зөвшөөрдөг. Хэдий та бизнесийн ашиг олох зорилгоор зураг татах тохиолдолд зарим зураг дүрснүүдийг ашиглахыг зөвшөөрсөн байдаг. Өнөөдөр бидний хэрэглэх эрвээхий нь интернетээс үнэгүй татаж авсан дүрс юм. Ялангуяа та хийсэн бүтээлээ зарах гэж байгаа бол хууль ёсны дагуу зөвшөөрөгдсөн зураг олж ашиглаарай.

Silhouette машин дээр бэлтгэсэн дүрсээ зүсье:

Silhouette studio-г нээгээд эрвээхийний дүрсээ татaж оруулна.

“select trace area” -г сонгож дараад хулганаар эрвээхийний дүрсээ тойруулан тэгш өнцөгт үүсгэн зурна.

“outline”-г дарсны дараа “trace”-г дарна.

Oдоо дүрсэн дээрээ дарж идэвхжүүлээд хулганаар чирэхэд 2 хэсэг болох ба – битүү хар өнгөтэй хэв нь гадна талын дүрс юм. Энэ гадна талын дүрсийг ашиглан бид зураасаа зүснэ.

Хэрэв та гадна талын дүрсэн дээр дарахад дэлгэцийн зүүн гар талд байрлах  ”edit points” товчин дээр дарахад дүрс тань маш олон цэгэн толбоор холбогдож харагдана. Хэрэв та илүү бүтээлч байхыг хүсвэл эдгээр цэгэн толбийг өөрчлөн өөрийн гэсэн өвөрмөц эрвээхийн дүрс хийж болох ба бид энэ дүрсээ футболкон дээрээ буулгаж үзүүлье.

Одоо (зүүн гар талд байрлах) сумны (selection tool) дүрсэн дээр дарсны дараа баруун гар талд байрлах хувиргах (transform) цэсэн дээр дарна. Хувиргах цонхны 2 дахь товчийг дарж дүрснийхээ өргөн болон өндрийн хэмжээг засаж болно. Цоожны дүрсэн дээр дарахад өргөн болон өндрийн тоонуудыг түгжих болно. Энэ хоёр тооны аль нэгийг өөрчлөх тохиолдолд нөгөө тоо автоматоор солигдох бөгөөд таны дизайны хэмжээг тэнцүү харьцаатайгаар хадгална.

САНАМЖ: хэрэв таны дизайн тэгш хэмтэй биш байвал зүсэхээсээ өмнө дүрсээ эсрэг талаар нь тавих хэрэгтэй. Үүнийг хийхийн тулд replicate (давтах) цонхийг нээгээд зураг дээр үзүүлсэн зааврын дагуу товчнуудыг ашиглаарай.

Дизайнаа зүсэх:

Индүүддэг цаас ашиглах зааврын дагуу, цаасныхаа гялтгар талыг доош нь харуулаад, машин дундуураа оруулна. Portrait болон Cameo нь зүсэгч дэвсгэр хэрэглэх шаардлагагүй байдаг ч curio-г хэрэглэх тохиолдолд үндсэн суурь болгон хэрэглээрэй.

Хэвээ зүсэхээсээ өмнө туршиж үзээд зөв тохируулга хийх юм бол зүсэлт хийхдээ пластик гадаргыг зүсэхгүй. Програм дотор урьдчилан тохиргоо хийх санал зөвлөмж байдаг ба үүнийг ашиглаж хийвэл илүү сайн үр дүнтэй.

Хэрэв таны компъютерийн бүх тохируулга бэлэн болсон гэж үзвэл дүрсээ зүсэж эхлээрэй.

Зүсэх дизайнаа даавуун дээр буулгацгаая: 

Индүүддэг цаас ашиглах зааврын дагуу, зүссэн хэвээ дүрснийхээ хэмжээгээр зүсэж тайраад илүү гарсан бүх тайрдсыг нь авна. Одоо таны өмнө пластик хуудсан дээр зүссэн хэв тань үлдлээ. Илүү гарсан бүх тайрдас болон материалуудаа дараа өөр урлал хийхдээ ашиглаарай гэж зөвлөмөөр байна. Нэгэнт та энэ алхмыг хийж дууссан бол илүү гарсан тайрдсаа пластик хуудсан дээр буцааж наалдуулж болно.

Зүссэн дүрсээ гялтгар талаар нь доош харуулж футболк дээрээ тавина. Тайрахаасаа өмнө зүссэн дүрсээ эргүүлж нөгөө талаар харуулан тавихад зөв байрлалтай харагдана.

Дүрсэн дээрээ нимгэн даавуу тавиад урьдчилан халаасан индүүгээрээ 45-60 сек чангахан дарж индүүднэ. Хэрэв илүү томхон дүрс индүүдэх тохиолдолд бүх гадаргыг 2 дахин давтан индүүдээрэй. Зааварчилгааны дагуу, индүүгээ халаахдаа хөвөн даавуу индүүдэх (ойролцоогоор 150C) тохируулгаас илүү халааж болохгүйг анхааруулсан байгаа.

Пластик хуудсыг зөөлөн хуулж авна. Хэрэв таны дүрс пластик хуудастайгаа наалдсаар байвал дахин индүүгээр бага зэрэг удаан  индүүдэж өгөөрэй.

Ингээд таны урлал бэлэн боллоо. Та футболкоо хийж дууслаа харин илүү гарсан материалаа  дараа нэг өдөр өөр урлал хийхдээ хэрэглээрэй.

Та өөрийн хийж дууссан урлалын бүтээлийнхээ зургийг манай фэйсбүүк группт постлож оруулахаа бүү мартаарай.

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд