Шинэ жилийн хамгийн сайхан мөчийн нэг бол яах аргагүй Ёслолын буудлага үзэх билээ. Би найз нөхөд дүү нартайгаа Чингисийн Талбай дээр салют буудахыг харах их дуртай. Хичнээн даарч байсан ч өнгөрсөн бүх зүйлсийг улирч буй ондоо үлдээж, шинэ жилийг шинэ хүлээлт, шинэ найдвараар угтах сайхан байдаг. Иймд энэхүү картыг хэрхэн урласныг танд сонирхуулая.
- Хээтэй тамга
- Herma цаасны цавуу
- Cosmic Shimmer боронзон усан будаг
- Өнгөгүй болон алтлаг WOW! товойлгодог нунтаг
- Versamark тамганы өнгө
- ‘Шинэ жилийн мэнд хүргэе’ тамга
- Heat Tool халуун төөнөгч
- Хар зузаан цаас
- Hammer цагаан цаас
- Bazzil цаас /нил ягаан өнгө/
- Нарийн бийр
- Distress Oxide тамганы өнгө /Wilted Violet өнгө/
- StampEazee тамгалах порлонтой блок
- Boxer хайрцаг хийгч
- Bonefolder – нугалаа гаргагч
Эхлээд Distress Oxide тамганы өнгөөр хар цаасан дээрээ тамгална. Distress Oxide хар цаасан дээр тод гарч байгаа биз?
Дээр нь өнгөгүй WOW товойлгодог нунтаг түрхэнэ. Distress Oxide хатаагүй тул нунтаг маань хээн дээр шууд наалдсан.
Төөнөгч багажаар нунтгийг хайлуулна. Ингээд тамгалсан хээ маань хормын дотор товойлоо.
Энэ усан будаг маань боронзон харагдахаас гадна хар цаасан дээр маш тод гардаг
Цагаан цаасан дээр Herma цавуугаар наана. Өмнө нь би ягаан Herma-г ашигласан ба энэ удаа улаан Herma ашигласан бөгөөд хоорондоо ямар ч ялгаагүй юм шүү.
Нил ягаан өнгийн Bazzil цаасыг голоор нь нугална. Энэ нь картны эх бие болно. Boxer ашиглавал цэвэрхэн болдог.
Бүтээлч байх ийм амархан! Ирж буй шинэ он танд ёслолын буудлагатай хамт шинэ баяр хөөр, итгэл найдварыг өгөх болтугай!