Загварлаг Оймсоо Өөрсдөө Хийцгээе

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/08/21

Энэ жилийн гоёмсог загвар болж байгаа боож будганд оруулсан оймсны тухай охин маань надад хэлсэн бөгөөд хэрэв та ийм өнгөтэй оймсийг дэлгүүрээс худалдаж авбал их үнэтэй байдаг. Дан цагаан өнгийн оймс маш хямд үнээр худалдан авч болох ба ийм хямд үнээр авсан энгийн цагаан оймсийг гоёмсог болгон өөрчлөхөд хичнээн амархан байх бол гэж бодож байсан ба үүнийг хийж үзэхээр шийдсэн. Үүнийг хийх нь маш амархан бас хурдан байсан. Яаж хийснийг харна уу!

  • Хоёр хос хөвөн даавуун оймс
  • Жижиг халбагаар ½ хүртэл хэмжээтэй Procion MX dye
  • 1 литр бүлээн ус
  • 40гр давс
  • 6 гр техникийн сода
  • Хуванцар ундааны сав эсвэл ямар нэг хуванцар сав суулга. Taны хуванцар сав нэлээд нарийн байх хэрэгтэй ба мөн будгийн өнгөнд оймсийг бүрэн дүрэх хангалттай гүнзгий байх шаардлагатайг санаарай.
  • Саван дахь будгаа хутгаж найруулах ямар нэг зүйл.
  • Резинэн боолт

Оймс тус бүрээ базаж бөөрөнхийлөөд резинэн боолтоор сайтар бооно. Оймсоо базаж бөөрөнхийлөхдөө зөвхөн нэг хэсгийг нь дотогш базаж хийхгүй байхийг хичээгээрэй. Ингэж хийхийн тулд оймсоо хоёр талаас нь мушгиж тал бүрийг дотогш гадагш харуулж жигд баглаж бөөрөнхийлнө.

Ундааны савныхаа дээд хэсгийг тайрч авна. Мөн та өөр ямар ч хуванцар савыг ашиглаж болох хэдий ч оймс будган дотор бүрэн орохуйц гүнтэй сав сонгон аваарай. Өндөр хэмжээтэй ундааны сав маш тохиромжтой байна.

1 литр бүлээн усанд давсаа нэмж хийгээд уустал нь зөөлөн хутгана.

Жижиг халбагаар ¼ – ½ хэмжээтэй будаг хийгээд уусаж задартал хутгана. Будгаа хольж хутгахдаа савны гадуур цалгиж үсрэхээс болгоомжлоорой.

САНАМЖ: 4 дэх алхам дээр дурдсанчлан ямар өнгө хэрэглэхээс шалтгаалан ашиглах будгийн хэмжээг өөрчлөх боломжтой. Цайвар өнгөнд бага зэрэг илүү хэмжээтэй будаг орно. Миний хувьд жижиг халбагаар  ½  хэмжээтэй bubble gum будгаар оймсондоо ягаавтар өнгө оруулсан. Нил ягаан өнгө оруулахад жижиг халбагаар зөвхөн  ¼ хэмжээтэй lavender dye -ийг ашигласан. Хэрэв та эргэлзэж байвал алхам 4 -ийг хийхдээ багахан хэмжээгээр будгаа ашиглаж эхлээрэй. Ингээд алхам 5 -ийг эхлэе. Эхний 2 минут өнгөрсний дараа, базаж боосон оймсныхоо нэгийг болгоомжтой гаргаж авна. Энэ үед будганд оруулсан өнгө тань эцсийн өнгөтэй маш ойролцоо болсон байна. Хэрэв өнгө тань хэтэрхий цайвар харагдаж байвал яльгүй бага хэмжээний будгийг багавтар бүлээн усанд уусгаад будагтай саванд нэмж хийнэ.

Одоо баглаж боосон оймсоо савандаа хийнэ. Оймсоо будгандаа нэлээн лав хийж будаг бүрэн шингэтэл доош нь дарж өгнө. Би тайрч авсан савныхаа амсраар оймсоо доош нь дарж өгсөн. Сэрүүлгээ 10 минут дээр тохируулж тавина.

Хүлээх зуураа, бага зэргийн бүлээвтэр усанд техникийн сода хийж уусгана. Уусаж дуусах хүртэл хэдэн минут болно.

10 минутын дараа техникийн содтой уусмалаа савтай будган дээрээ нэмж хийгээд хутгана.

Сэрүүлгээ ахин 10 минут дээр тавина.

Савтай будгаа угаалтуур руу цалгиж үсрүүлэхгүйгээр болгоомжтой асгана. Баглаатай оймснуудаа хүйтэн усаар зайлж ихэнх будгийг арилгана.

Резинэн боолтуудаа авсны дараа усаар зайлах ба усны хэмээ бага багаар нэмж будаг гарч дуустал зайлна.

Оймсоо бүхэлд нь сайтар зайлж угаах ба бүх будаг арилж дуустал зайлахаа мартаваа.

Охин маань энэ гоёмсог оймсийг миний зээ охин Эмма болон найз нартай нь хамт төрсөн өдрийн баяраар хийхээр төлөвлөж байгаа. Найз нартайгаа хамт цуглаад өөр өөр өнгийн оймснууд хийж яагаад болохгүй гэж?

Таны боож будганд оруулж хийсэн оймсийг харахийг бид хүсэж байна. Манай фэйсбүүк группт зургаа оруулахаа битгий мартаарай.

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд