Зэнтангл Урлал Таныг Тайвшруулна

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/11/22

Та урьд нь зэнтангл гэж сонссон л биз дээ. Энэ нь ижил төсөөтэй дүрсийг олон давтах урлаг юм. Уйтгартай хурал лекцэнд суухдаа та тэмдэглэлийн дэвтэртээ ямар нэгэн дүрсийг их олон давтан зурдаг бол та зэнтангл хийдэг байх нь. Ийм урлал нь ямар нэг хэмжээгээр тайвшруулах увидастай бөгөөд зарим оронд их өндөр хөгжсөн байх нь элбэг. Жишээ нь энэтхэгийн хена буюу гар хөл дээр зурдаг зураг. Бүсгүйчүүд хэд хэдээрээ нийлэн суугаад нэг нэгнийхээ гар дээр зураг зурангаа элдвийг ярих нь тэдэнд шинэ зүйл сурах болон алжаалаа тайлах сайхан боломжийг олгоно. Тэгвэл танд ч гэсэн тийм боломж байгаа бөгөөд манайд зарагддаг wood burner буюу түлдэг үзэг нь энэхүү боломжийг олгох болно. Ингээд түлдэг үзгээр зэнтангл хэрхэн хийхийг та бүхэндээ тайлбарлая.

  • Wood burner буюу түлдэг үзэг
  • Модон хайрцаг
  • Зүлгүүр
  • Харандаа

Модон хайрцагаа зүлгүүрээр зүлгэж цэвэрлэнэ. Ингэхдээ түгжээг нь авч хадгалаарай.

Зурах зүйлээ харандаагаар зураад зургийн дагуу түлдэг үзгийн шөвгөр үзүүрээр түлж хээгээ гаргана. Та ямар ч хэлбэр дүрс гаргаж болох ба энд би цэцэгэн хэлбэртэй зүсэгч ир ашиглаж дүрсээ гаргасан. Харин хайрцагны булан дээр байгаа болохоор хавтгай гадаргуу биш гэдгийг санаж аль болохоор аятайхан гаргахын тулд сайн харж бодож байгаад зураарай.

Гаргасан хээний дотор талыг цэглэж хээгээ тодруулж болох юм.

Хавтгай үзүүрээр хурц өнцөгтэй дүрс зурахад тохиромжтой.

Бөөрөнхий ирээр урлалдаа чимэг нэмээрэй.

Мөлгөр ирээр модон хайрцган дээрээ дугуй хэлбэр гарган гүйлгэхэд маш гоё гадаргуу үүсдэг.

Бүх хээгээ хийж дууссаны дараа түгжээгээ тогтооно.

Энэ удаагийн урлал маань танд таалагдсан гэдэгт би итгэж байна. Та өөр хаана ч хийгдээгүй өөрийн гэсэн урлал хийж болох бөгөөд тасралтгүй үргэлжлэх тэдгээр хээ угалз нь танд хаанаас ч олохгүй тайвшрал авчрах болно. Ингээд танд амжилт хүсье.

Санамж: Wood burner буюу түлдэг үзэгний хошуунуудыг солихдоо заавал хөрсөн хойно нь солино. Учир нь халуун төмөр маш амархан уярч хугарах аюултай.

Санамж: Wood burner буюу түлдэг үзэг нь 120 вольтоор ажилладаг ба та заавал тог шилжүүлэгч ашиглаарай.

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд