Зөгийн Үүрт Тавтай Морил

Урлалын нийтлэгдсэн огноо: 2016/09/30

Ердөө гар доорхи материал ашигласан байгаа. Хуйлмалын урлалыг өөр бусад зүйлтэй хольж бүтээлдээ чимэг оруулсан юм. Цаас хуйлж зөгийнүүдээ хийлээ.

Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан би зөгийн үүр урлалаа. Яагаад ч юм зөгий гэж бодоход л шууд зун цаг бодогддог шүү. Зөгий гэрт байхад их бэлэгшээлтэй эд хөрөнгөний бэлэгдэл болдог учир цаасан урлалдаа багтаасан минь энэ билээ.

Зөгийг хийхэд ямар нэг хэцүү зүйл байгаагүй харин ч эсрэгээрээ их хялбар байсан. 3 өнгийг хослуулж хийх болсон минь арын фоноо хэрхэн хийх санаа болж өгсөн.

Шинэлэг бүтээгдэхүүн туршиж арын фон хийсэн. Бас нэгэн гайхалтай бүтээгдэхүүн болох MICA Spray-г урлалдаа ашигласан. Энэхүү бүтээгдэхүүн нь алтлаг, боронзон, мөнгөлөг гэсэн 3 өнгийн сонголттой. Ямар ч өнгийн цаасан дээр шүршиж хэрэглэдэг шингэн будаг юм.

Миний бодлоор хар цаасан дээр илүү тодорч харагдсан тул суурь цаасаараа би хар хатуу цаасыг сонгосон.

Ингээд зөгийн үүр бутээлээрээ гэрийнхээ ханыг чимлээ. Та бүхэнд таалагдсан гэж найдаж байна.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд