- Сүлжих сонингийн цаас
- Американа акрилан будаг /ногоон
- Боронзон будаг
- Чиг барих 2 лааз
- Tacky Glue цавуу
Хэр зэрэг хэмжээтэй сагс хийхээс шалтгаалан сууриа бэлдэнэ. Би энд 2 лаазыг зэрэгцүүлсэн хэмжээний суурь бэлдлээ.
Өөр 2 трубагаар энгийн сулжээ гарган тойруулж сүлжээд холотог болгох 2 лаазыг зэрэгцүүлэн гадуур нь зузаан цаасаар ороож хөдөлгөөнгүй скочдоно.
Баганаа босгож бэлдсэн холотогоо хийж хүссэн хэмжээндээ хүртэл жигд сүлжинэ. Хэрэв сүлжээсээ товгор болгон харагдуулахыг хүсвэл нэмж 1 труба оруулан сүлжиж болох юм.
Товгор сүлжээсээ нэг тойруулаад дуусгадаг. Дараа нь энгийн сүлжээсээр сүлжинэ. Хэсэг сүлжээд дахин товгор сүлжээ гаргаж болох юм. Миний энэ сагсанд 2 товгор сүлжээ орсон байгаа.
Дуусгахдаа сагсныхаа ирмэгийг хээтэй мэт болгохын тулд эхний 2 баганыг дараагийн 2 баганын араар доош гаргана.
Бүх баганыг тэгж доош гаргасаны дараа эхний 2 баганыг дараагийн 2 баганын араар дээш гаргана. Ийм мэтээр бүх трубаг дээш нь гаргана.
Бүх сэтгэгдлийг үзэх