Зул Сарыг Хоног Тоолон Хүлээлээ

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/11/14

Хүүхэд байхад ямар нэг баяр болох дөхөхөөр цаг хугацаа уяатай юм шиг өнгөрч өгөхгүй байгаа мэт санагддаг байлаа. Зул сарын баярын өдрийг хүлээж байгаа бяцхан хүүхэддээ хоног өдрийг хөгжилтэй өнгөрөөхөд нь туслах нэгэн арга бол Адвент лаа байж болох юм. Өөрөөр хэлбэл баярын өдөр хүртэлх бүх өдрийг лаан дээр бичиж тухайн өдрийн тоог дуустал шатаах юм. Өдөр бүр ингэж бага багаар асаасаар зул сарын өдөр дуусах энэ лаа нь гарцаагүй танай хүүхдэд баяр хөөр авчирна гэдэгт та итгэж болно. Ингээд хэрхэн хийсэн талаар тайлбарлая.

  1. Урт лаа
  2. Americana multi-surface-ийн Black tie болон Yellow gold акрилан будаг
  3. 10х10см гялгар цаас 2 ширхэг
  4. Скоч

Лаан дээрээ тоо бичих зайг тодорхойлохын тулд тэмдэглэгээ хийнэ. 1см зайтай байхаар бодож тэмдэглэв.

10х10 гялгар цаасыг хуйлж скочоор тогтооно.

Хар болон алтлаг өнгийн акрилан будгийг гялгар цаасаар хийсэн уутанд хийж амыг нь бөхөлж скочдоно

Уутан дахь хар акрилан будгаа гараараа шахаж тоонуудыг бичихдээ тэмдэглэсэн зураасны голыг олж бичихийг хичээгээрэй.

Хар болон алтлаг өнгийн акрилан будгаар од зурж лаагаа чимэглээрэй.

Танд лаан дээр акрилан будгаар зурах их таалагдана гэдэгт би итгэж байна. Та зөвхөн хүүхдээ баясгаад зогсохгүй та өөртөө ч бас шинийг нээж байгаа хэрэг шүү. Ингээд таны урлалд амжилт хүсье.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд