Зул Сарын Ширээний Гоёл

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/12/02

Зул сарын өдрөөр айл болгон ширээ засаж гэр бүл бүр баярын ширээнээ хамтдаа сууж баяраа тэмдэглэдэг билээ. Харин ширээгээ яаж гоё харагдуулахыг та мэдэхүү? Лаа болон амны цаасны сав ижилхэн зурагтай байвал хэр харагдах бол? Энэ удаад би санта болон зул сарын чимэглэлийн зурагтай салфетка ашиглан лаа болон амны цаасны савыг ижилсүүллээ.

Хайрцагийг Buttermilk акрилан будгаар будаж хатсаных нь дараа Gloss декупажны мидиумаар зурагтай салфеткаа наана.

Хайрцагаа ахин Gloss декупажны мидиумаар давхарлаад дээд хэсгийг цасны дүрстэй цоологч ашиглан гаргасан цасан ширхэгээр гоёж наана

Бүдүүн лаан дээрээ салфеткаа наахдаа халуунаар төөнөгч багаж ашиглана. Салфеткаа лаан дээрээ тавиад халуунаар төөнөгч багажаар төөнөхөд лаа хайлж салфеткыг нэвтлэн гарч ирэх бөгөөд маш хурдан буцаж царцах тул салфетка лаандаа маш сайн наалддаг.

Одоо танд хийсэн урлалаа ширээн дээрээ тавьж халуун бүлээрээ баяраа тэмдэглэх л үлдлээ.

Таны урлалд амжилт хүсье

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд