Зуны Үзэсгэлэнт Цэцэгсийг Гэртээ

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/08/28

Энэ бүтээлээ хийх сэдэл санааг би өнгөрсөн жил Mark Montano-ийн оруулсан постноос авсан бөгөөд 19-р зууны нэрт загвар зохион бүтээгч Vera Neumann-ы загвар, арга барилаар зурсан зураг юм. Надад түүний зурсан зургийн хэв маяг таалагдсан учраас үүнтэй адил зураг зурахыг хүссэн юм.

Энэхүү энгийн зотон даавуун дээрх зураг нь таны гэрт зуны таатай сайхан мэдрэмжийг шууд авчрах болно. Та өмнө нь зотон даавуун дээр зурж байсан ямар ч туршлагагүй байсан ч үүнийг хийхэд маш хялбар байна. Та хэд хэдэн өнгийн будаг сонгож зураг зурах зотон даавуугаа аваад туршиж эхлээрэй.

Эхлээд арын дэвсгэр өнгөө бүхэлд нь будна. Хэрэв таны зотон даавуун хавтангийн хажуу ирмэг зузаан бол энэ хэсгийг будахаа битгий мартаарай. Дараа нь хатаагаарай.

Цагаан өнгийн будаг бас том бийрээ авна. Бийрний үзүүр хэсгийг будагт багахан дүрж ашиглах нь буруу бөгөөд бийрээ будагтаа сайтар дүрж шингээсний дараа хэрэглэнэ. Цэцгийн дэлбээ хийхдээ бийрээ зотон даавуун дээрээ алгуур зөөлөн дарах ба бийрээ салгаж авахдаа цэцгийнхээ гол хэсэг уруу чиглүүлж алгуурхан өргөж авна. Цэцгээ будахдаа цагийн тойргийн дагуу будах ба хэрвээ эхний дэлбээг 12 цаг дээр зурсан гэвэл 2 дахь дэлбээг 5 цагт, 3 дахь дэлбээг 7 цаг дээр, дараагийн дэлбээнүүдийг 2 цагт, 10 цаг гэх мэт цэцгийн дэлбээгээ бүрэн зурж дуусгана. Будгаа түрхэхдээ бийрээ үргэлж гаднаас нь эхлэх хэрэгтэй ба бийрээ салгаж авахдаа цэцгийнхээ гол хэсэг уруу будаж  алгуурхан өргөж авна.

Цагаан будгаараа илүү том цэцгүүд үргэлжлүүлэн зурна. Зургийг жишээ болгон ашиглаж болно. Зотон даавуун хавтангийн ирмэг хэсэг дээр цэцэг зурахаа битгий мартаарай. Хэрэв таны зотон даавуу хайрцаг мэт өргөн ирмэгтэй бол хажуу талаа давуулж цэцгээ будаарай.

Том бийрээ ашиглан жижиг цэцгүүд нэмж зурна. Өмнөхтэй ижил тооны дэлбээ зурах ба бийрээ эгц доош дарж болохгүй. Энэ аргаар хийхэд жижиг таталган зураас гарах ба цэцэг маань ч бас жижигхэн болох болно.

Одоо та хүсвэл бийрээ жижиг хэмжээтэй бийрээр сольж болох ба өөр өөр хэмжээ дүрстэй 3 цэцгийн дэлбээ нэмж зураарай. Би 1 инч (2.5 см) -ийн хэмжээтэй хавтгай хошуутай бийр ашиглан цэцгийн урт ишнүүд зурлаа.

Цоолборын жижиг бийрээр хоосон зайд толбонууд нэмж зурна. Толбо зурахдаа бийрээ босоогоор нь бариад тойрог хөдөлгөөнөөр будгаа түрхэнэ. Ингэж хийснээр таны толбонууд жигд сайхан харагдах болно. 3 хос, 2 хос болон 1 цэгэн толбонууд нэмж хийгээрэй.

Одоо бийрээ угаагаад  дүрс бүрээ будах өнгөнүүдээ сонгож авна.

Өмнө нь зурсан бүх цэцгүүдээ дахин будахдаа өөр олон өнгийн будгаар будаарай.  Цэцгийнхээ цагаан өнгийг давхарлаж будахдаа бүх цагаан хэсгийг бүрэхгүй байх хэрэгтэй ба цэцгийн зах хэсэгт цагаан өнгө үлдээж өгвөл илүү гоёмсог харагдах болно. Нэг татлагаар зурах энэхүү энгийн аргийг ашиглан дуртай өнгөөрөө цэцгээ будаарай.

Дараагийн алхмыг хийхээс өмнө будгаа бүхэлд нь сайтар хатаагаарай.

Хар өнгийн sharpie маркераар цэцгийн гадна хүрээг тойруулан зурна. Цэцгийн хүрээг яг таг тойруулж зурах гэсний хэрэггүй. Цэцгээ тойруулан нэгээс илүү зураас зурна. Эдгээр зураасан тэмдгийг зурахдаа хэрхэн хааш яаш зурсныг миний хийсэн зургаас хараарай. Үүнийг санаа зоволгүйгээр хийж болох хялбар зүйл юм.

Өөрийн хийсэн урлалын гайхалтай бүтээлээ гэрийнхээ хаа нэгтээ өлгөж зуны сайхан уур амьсгалыг гэртээ авчирцгаая.

Та хийсэн бүтээлээ манай фэйсбүүк хуудсанд оруулахаа битгий мартаарай.

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд