Зургаа Зурангаа Алжаал Тайлах Урлал Буюу Зэнтангл

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/06/03

Зэнтангл гэж сонсож байсан уу? Энэ бол англи хэлний Зэн (Zen) буюу тайвшрах, санаа зовохгүй байх, тангл (tangle) орооцолдсон, замбараагүй гэсэн хоёр үгний нийлэмж бөгөөд бүх насны хүмүүст зориулсан урлал юм. Зэнтангл бол их сонирхолтой. Гэртээ буйдан дээрээ суугаад дуртай дуугаа сонсож, аль эсвэл дуртай нэвтрүүлэг, киногоо үзэнгээ бүтээлчээр ажлаалаа тайлах нь сайхан биш гэж үү?

 

Одоо бүгдээрээ Зэнтанглаар зурж эхэлцгээе.

  •  Цаас
  • Харандаа
  • Баллуур

Хар өнгийн үзэг (Micron 08 pigment ink pen)

Зөвлөмж: Цаасны гадаргуу гөлгөр байх хэрэгтэйг санаарай.

Цаасаа 9*13 см хэмжээгээр бэлдсэн. Эхлээд балын харандаагаар цаасан дээрээ дурын зураасууд зурж хэдэн хэсэг болгоно. Өөрийн хүслээр яаж ч хувааж болно шүү.

Би цаасан дээрээ зуйван дүрс зурж, дараа нь шугам ашиглаж тэгш шулуун зураасаар хэдэн хэсэг болгон хуваалаа. Micron үзгээрээ дээрээс нь тодруулан зурсан.

Хэсэг болгон дээрээ хар өнгийн үзэг (Micron 08 pigment ink pen)-аар хүссэн дүрсээ зурна

Манай дэлгүүрт худалдаалдаг “Zentangle 4” номноос хээ, дүрснүүдийг хэрхэн зурах заавар авсан. Зурахдаа доорх дараалалын дагуу зураарай

Энэ мэтчилэн хэсэг бүрт өөрийн уран сэтгэмжээрээ хүссэн дүрс хээгээ зураарай.

Голын зуйван дүрснээс үл ялиг томхон зуйван дүрс бэлдээд “Төрсөн өдрийн мэнд хүргэе” гэж тамгалаад хүрээ хийсэн.

Үүнийгээ хөвөн цавуу ашиглан голын зуйван дүрсэн дээрээ наалаа. Мөн Hammer цагаан цаасан дээр бүтээлээ наалаа. Ингэснээр төрсөн өдрийн Зэнтангл  картны их бие бэлэн боллоо.

Өөрийн гараар урласан, хар цагаан хосолсон өвөрмөц зэнтангл картаа хайртай, дотны хүнийхээ төрсөн өдрөөр бэлгэлвэл сайхан биз дээ.

Мөн түүнчлэн Монгол өнгө төрх оруулах зорилгоор өлзий хээ, алхан, ханан хээгээр зурсан мэндчилгээний карт хийв.

Та ч гэсэн зураад, урлаад үзээрэй. Уран сэтгэмжээс урган гарсан урлал тань танд баяр хөөрийг авчрах болно гэдэгт итгэлтэй байна.

 

Дараагийн зэнтангл урлалаараа удахгүй уулзацгаая.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Танд сонирхуулах өөр урлал