Зүрхэн Хэлбэртэй Бэлэг Дурсгалын Хавтан

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/05/23

Эрт үед хэвлэлийн ажилчид модон бар хадгалдаг тасалгаатай тавиур хэрэглэдэг байжээ. Компьютерын тусламжтай хэвлэх технологийн хөгжлийг дагаад ийм төрлийн тавиурны хэрэгцээ байхгүй болсон хэдий ч өнөө цагт үүнийг ашиглан урлалын гоёмсог бүтээл хийдэг болжээ.

Манай дэлгүүрт энэхүү хуучны тавиурыг санагдуулам урлал хийх боломжтой бэлдэц байдаг.

Би та бүхэнд өөрийн бэлдцийг хэрхэн чимснээ сонирхуулъя. Та өөрийн хүссэн загвараар урлах боломжтой шүү.

  • Tando Creative урлалын бэлдэц (Зүрх)
  • Americana акрилан будаг – “buttermilk” өнгийг ашигласан
  • Distress Ink Тамганы өнгө – Хүрээнд “frayed burlap” өнгийг ашигласан
  • Гөлгөр болгох жижиг зүлгүүрэн цаас
  • Хээтэй цаас, хэвлэмэл үг (заавал биш)
  • Барилгачдын ашигладаг  Сетк (заавал биш)

Tando Creative бэлдэц нь 4 хэсгээс бүрдэх бөгөөд үүнд 1 ширхэг зүрхэн хэлбэртэй хатуу суурь болон 3 ширхэг ижил хэмжээтэй тасалгаатай зүрх байна.

Эхлээд зүрхэн хэлбэртэй хатуу суурийн гаднах ирмэг болон нэг хавтгай талыг нь будна. Энэ нь хавтангийн арын хэсэг болох бөгөөд будаг нь хатсаны дараагаар маш цэвэрхэн харагддаг. Би маш нимгэн давхарлаж будаад, дараа нь зөөлөн  зүлгэх дуртай.  Ингэснээр гадаргуу гөлгөр  болж өгдөг. Бүтээлийн урд талын хэсэгт будаг бөөгнөрүүлэхгүй байх тал дээр анхаарна уу.

Будсан зүрхнийхээ урд талд 3 ширхэг ижил хэмжээтэй тасалгаатай зүрхнийхээ нэгийг нь тавьж, хэв зурна. Ингэснээр дараа нь хээтэй цаасаа наахад илүү хялбар болдог.

Та тасалгаатай хайчилбараа ашиглан хүссэн цаасан дээр хүрээлж зураарай. Дараа нь хэв гаргасан хэмжээнээс бага зэрэг том байхаар зурааснаас илүү гаргаж хайчилна.

Үүний дараагаар нөгөө гурван зүрхний ирмэгийг будсан суурьтайгаа  өнгө дагуу байхаар будна. Тэдгээрийн  ард, урд талд нь будаг бөөгнөрүүлэхгүй байхыг бодоорой. Нэг удаа зузаан будахын оронд хэд хэдэн удаа нимгэн давхарлаж будвал хатсаныхаа дараа илүү цэвэрхэн харагдана

Будсан зүйлсээ хатаж байх хооронд  хээтэй цаасан дээрээ ажиллацгаая. Би хээтэй цаасан дээрээ барилгачдын хэрэглэдэг сетка нааж, цаасны хэмжээгээр хайчилсан. Хайчилсан загваруудынхаа зарим дээр нь хөвөн цавуу нааж,  Frayed Burlap өнгийн Distress Ink тамганы өнгөөр цаасныхаа ирмэг хэсгийг будсан. Энэ нь хээтэй цаасууд нэгэн жигд харагдахад тусалсан бөгөөд миний сонгосон хэт цайвар цаасны өнгийг зөөлрүүлж,  уусгаж өгсөн.

Цааснууд бэлэн болсон гэж үзвэл зүрхэн хэлбэртэй сууриндаа наана. Та тасалгаатай зүрхээ ашиглан цаасуудаа зөв газарт наасан эсэхээ шалгаарай.

Дараа нь 3 ширхэг тасалгаатай зүрхээ хооронд нь нямбай наана. Дээр нь ямар нэг зүйл тавиад цавууг хатаавал дээр шүү.

Би урд талд гарах зүрхнийхээ ирмэгийг дутуу будсанаас бүтээл маань бага зэргийн шаргал өнгөтэй, хуучны юм шиг харагдаж байсан. Үүнийг суурь хавтанд наахаас өмнө дахин будна гэж байсан ч энэ үзэмж нь илүү их таалагдсан учир больсон. Та хүсвэл үзүүрийг нь зүлгэж, будах боломжтой.

Тасалгаатай зүрхнүүдээ хавтантай нийлүүлэн наана.

Санамж: Бүгдийг нь наагаад харахад хэвлэмэл үг  хэтэрхий цаана харагдаж байсан тул порлон хэлбэрт нь тааруулж хайчлаад дээр нь үгээ тогтоосон.

Та зүрхээ өөрийн хүссэн загвараар чимэглэх боломжтой. Би урлалынхаа цуглуулгаас дараах зүйлсийг ашигласан:

  • Нилээн дээр хийсэн байсан цаасан цэцэг
  • Хэвээр зүссэн цаасан чимэглэл
  • Хэвлэмэл үг
  • Халуунаар төөнөж товойлгон алтан шаргал, зэс өнгийн хуучирсан үдээсний нүх. Нүхэн дотор салфетканы жижиг зургуудыг нааж байрлуулсан.

Урлал эцсийн байдлаар надад маш их таалагдсан ба аюулгүй хадгалахын тулд модон жаазанд хийсэн. Чимэглэсэн зүрхнийхээ доор тааран материал дэвсэж, Buttermilk өнгийн Americana акрилан будгаар будсан хүрээ хийсэн.

Урлаж дууссаны дараагаар дахиад өөрийг хиймээр санагдаж байна. Хэрэв та хуримаа хийж буй хосуудын зураг бүхий хуримын хэв маягийг шингээсэн зүрхэн хавтан урлавал энэ нь нандин бэлэг болох нь гарцаагүй.

Та ч бас энэхүү зүрхэн хавтанг урласан бол манай фэйсбүүк хуудсанд зургаа нийтлээрэй.

Хамтдаа урлацгаая

Жүли

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд