Зүрхэн Хэлбэртэй Цоологч Багажны Гайхамшиг

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/02/07

Валентины баяраар хайртай хүндээ ямар карт өгмөөр байна вэ? Манай дэлгүүрт байдаг зүрхэн хэлбэртэй том жижиг цоологч багажаар хэрхэн карт хийх вэ хэмээн хэдэн хоног бодсоны эцэст 2 янзын карт хийхээр сэтгэл шулуудлаа.

Өнгийн цаасаар зүрхэн хэлбэртэй цоологч ашиглан олон зүрх гаргаж авна

Жижиг зурхнүүдийг нэг том зүрхэн хэлбэртэй цаасан дээр наана. Hammer цаасыг 10см*12см харьцаатай зүсч бэлдээд том зүрхээ Herma цавуугаар наана.

Саатай цаасыг 10,5см*12,5см харьцаатай зүсч Hammer цаасаа дээр нь наана. Наахдаа Glue Dot цавуу хэрэглээрэй.

13см*22см харьцаатай Hammer цаасаар эх биеийг хийнэ. Бэлдсэн нүүрээ эх бие дээрээ нааж, саатай улаан цаасаар хайртай гэсэн бичгийг Curio электрон зүсэгч машинаар зүсч гаргаад картан дээрээ наахад таны бүтээл төгс харагдах болно.

Дараагийн Картаа Хийцгээе! 

Янз бүрийн хэмжээтэй зүрхэн хэлбэртэй цоологч ашиглан 10см*15см хэмжээтэй Hammer цаасыг эмх замбараагүй цоолно

Нил ягаан өнгийн саатай цаасыг 11см*16см хэмжээтэй зүсч бэлдээд түүн дээрээ цоорхой Hammer цаасаа Glue Dot цавуугаар нааж тогтооно.

17см*24см хэмжээтэй Hammer цаасаар эх биеийг хийж дундуур нь нугалаад түүн дээрээ бэлдсэн нүүрээ нааж тогтооно.

Хайртай гэсэн бичгийг саатай нил ягаан өнгийн цаас ашиглан Curio электрон зүсэгч машинаар зүсч гаргаад картан дээрээ тараган цавуугаар наана.

Санамж: Саатай цаас нь нилээд зузаан бөгөөд Curio электрон зүсэгч машины ирийг тааруулах шаардлага гарсан бөгөөд үүнийг хийхдээ бага багаар ахиулж, тохирох ирийг гаргасан.

Ингээд таны хайртай хүндээ өгөх Валентины бэлэг бэлэн боллоо. Танд бяцхан зүрхнүүд таалагдана гэдэгт итгэж байна.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд