“Зүрхнээс Зүрхэнд” мэндчилгээний карт

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/01/28

Хайртай дотны хүндээ халуун сэтгэлийн үгтэй мэндчилгээний карт хиймээр байвал энэхүү картнаас санаа авч болох юмаа. Хайртай найз залуу, найз охин, эхнэр эсвэл нөхөртөө хайраа илчилмээр байгаа хэн нэгэнд зориулан хайрын карт урлах санаа аваарай гэж энэхүү картаа урлалаа.

Хуйлмалын цаасаараа ямар ч хэлбэр гарган цаасаа хуйлж зүрхэн хэлбэртээ хүрээ хийж чимж болно шүү. Би тамганы өнгө, саатай товойлгодог нунтаг болоод халуунаар төөнөгч багаж зэргийг ашиглан картаа хийлээ.

Та санаа аваад картаа чимж болно шүү. Урлалд алдаа байдаггүй, та хүссэн бүхнээ хийж чадна гэдэгт итгэлтэй байна.

Амжилт хүсье.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал