Зүүлтний хайрцаг

Урлалын нийтлэгдсэн огноо: 2016/12/29

Ээлжит декупаж бүтээл маань үзэгний савыг декупажилсан юм. Та дотор нь үзэг ч хийж болох бөгөөд эсвэл ээмэг зүүлт гэх мэт өөр тохирох зүйлээ хадгалж болно.

Мэдээж хайрцгаа эхлээд суурь будаг буюу акрилан будгаар будаж дээрээс нь салфеткаараа чимэглэн наалаа.

Хамгийн гол чимэглэх хэсэг маань мэдээж нүүр хэсэг буюу хайрцагны таг бөгөөд голын зурагны эргэн тойрныг хагарсан эффект оруулж чимэглэсэн юм. Нэг үйлдэлтэй хагардаг лакаа түрхэхдээ өтгөн зузаандуу тавьж, ямар чиглэлээр хагалмаар байна тэр чиглэлээр бийрээрээ хөнгөн чиглүүлж өгөх юм. Нэг үйлдэлтэй хагардаг лакаар хэрхэн эффект үүсэхийг харж байгаа биздээ?

Ийнхүү хагардаг лак маань хатсны дараа боронзон акрилан будгаар жигд будаж хатаана. Маш гоё харагдаж байгаа биз.

Ингээд хайрцаг маань бэлэн боллоо. Дуртай зүйлээ дотор нь хийж болохоор байгаа биздээ

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд