Цэцгэн Чимэглэлийн Сургалт

Зөвхөн танд зориулж бид үзэсгэлэнт цэцэгс урлах сургалт зохион байгуулахаар боллоо! Та энэхүү зүрхэн хэлбэртэй цэцгэн чимэглэлийг 2 өдрийн түргэвчилсэн сургалтаар урлаж сураарай!

Сургалтаар, та ороосон цаасыг зүрхэн хэлбэрээр сүлжиж, үүн дээрээ маш олон төрлийн цэцэг навчсыг өөрийн гараар хийж чимэглэх болно. Цэцэг бүрийг урлахдаа та өөр өөр онцгой арга техник сурах болно.

Тус чимэглэлд 100 гаруй тооны цэцэг орсон бөгөөд бүтээлд чимхлүүр ажиллагаа шаардагдах боловч үр дүн нь маш гайхалтай байх болно.

12 төрлийн цэцэг, гурван төрлийн навчсаа та ямар өнгөтэй болгож хэрхэн байрлуулахаа өөрөө сонгох боломжтой.

Сургалт хэд хэдэн удаа явагдах бөгөөд та доорх өдрүүдээс дор хаяж 2 өдрийг сонгож сургалтанд хамрагдах хэрэгтэй. Хэрэв та урлалаа илүү тайван хийхийг хүсвэл 3 өдөр ч сууж болно. Бид танд хэрэгтэй бүх багаж материалыг хангах болно. Та өөрийн багажаар урлаж болохоос гадна манай дэлгүүрээс худалдан авах бүрэн боломжтой.

Зөвлөмж: Хэрэв та ойрын харааны шил ашигладаг бол харааны шилээ авчрахаа мартуузай.

Сургалтын төлбөр : 78,000₮ /байнгын үйлчлүүлэгчийн картны хямдрал эдлэх боломжтой/

Та манай дэлгүүр рүү холбогдож, суралцах өдөр болон бусад зүйлсийн талаар мэдээлэл аваарай. Урьдчилж бүртгүүлээгүй тохиолдолд сургалт авах боломжгүй.

Бүх сэтгэгдлийг үзэх

Сургалтанд хэрхэн хамгийн сайн үр дүнтэй суух вэ?

Бид таныг болон бусад суралцагчдыг хамгийн сайн үр дүнтэй цагийг өнгөөрөхийн тулд сургалтанд суухдаа дараах зүйлсийг баримтлахыг хүсч байна:

  • Та цагтаа ирнэ үү—сургалтын эхлэл хэсэгт бид ихэвчлэн чухал зүйлсээ ярьж хуваалцдаг тул та тэрхүү зүйлсийг сонсолгүй бүү өнгөрөөгөөрэй.
  • Та утсаа дуугүй болгож, цүнхэндээ далд хийнэ үү—сургалтын дундуур утас ашиглах нь сургалт үр дүнтэй болоход саад болох бөгөөд багшийн цагийг ч мөн хумсалдаг. Хэрэв та утсаар ярих шаардлагатай бол сургалтын өрөөнөөс гарч яриарай.
  • Таны болон бусад суралцагчдын урлалыг хамгаалах үүднээс та ширээн дээр уух зүйл бүү тавиарай.
  • Түүнчлэн өөрийн хувийн эд зүйлсээ цүнхэндээ хадгална уу. Ингэснээр ширээн дээрх зүйлстэй таны эд зүйл холилдож алга болохоос сэргийлэх юм.

Танд баярлалаа.

Таны сургалтанд амжилт хүсье.

Жүли

Танд сонирхуулах бусад сургалт