Эрхэм хэрэглэгч та манай шинэ веб хуудсанд тавтай морилно уу. Веб хуудас маань шинэчлэгдэж, бид олон зүйлийн талаарх мэдээллээ та бүхэнтэй хуваалцах боломжтой боллоо.

Бид Байнгын Үйлчлүүлэгч нартаа зориулж:

ӨНӨӨДРӨӨС эхлэн Байнгын Үйлчлүүлэгчдийн картыг гаргалаа.

Карт тус бүр нь 3,000₮ үнэтэй боловч та нэг удаагийн худалдан авалтанд 100,000₮ зарцуулсан тохиолдолд уг картыг үнэгүй авах эрхтэй болох бөгөөд анхны худалдан авалтдаа 5%-н хямдрал эдлээрэй. Үйлчлүүлэгчид маань манай дэлгүүрээр үйлчлүүлэхээр ирэхдээ Байнгын Үйлчлүүлэгчийн картаа үзүүлж* хямдрал эдлэх боломжтой (одоогийн байдлаар 3%) БОЛЖ, карт эзэмшигчдийн тусгай хөнгөлөлтийг зарим үед  эдлэх болно!

Миний хайртад илүү том гараж хэрэгтэй шиг надад илүү том урлалын орон зай шаардлагатай байх чинь логиктой зүйл биз дээ?

Энэ бүх хөнгөлөлт нь таныг бүтээлч чадвараа сайжруулахад туслах, урамшуулах зорилготой. Иймээс та манай Байнгын Үйлчлүүлэгчдийн эгнээнд нэгдэж, манай веб хуудас, Facebook хаягт тогтмол хандаж мэдээлэл аваарай. Бид таныг манай гар урлалын дэлгүүрээр тогтмол үйлчлүүлнэ хэмээн найдаж байна. ЗӨВХӨН ТАНД ЗОРИУЛСАН тусгай хямдралыг дэлгүүр дээрээ, эсвэл тооцооны кассан дээр зарим үед зохион байгуулна!  🙂

Манай бүтээгдэхүүн

Акрилан Будаг
Давууны Будаг
Полимэр Шавар
Самбарын Будаг

Манай дэлгүүрт зочилсон үйлчлүүлэгч нарын мэдэж буйгаар манайд маш олон төрлийн бараа, бүтээгдэхүүн байдаг. Танд эдгээр бүтээгдэхүүний талаар мэдэх, эсвэл яг хайж байгаа бараа, бүтээгдэхүүнээ олоход  хэцүү байж магадгүй гэдгийг бид ойлгож байна. Энэ талаар танд туслах мэдээллийн хуудсыг манай шинэ вебсайтаас унших боломжтой. “Бүтээгдэхүүн” гэсэн холбоост байгаа манай “бүтээгдэхүүнүүд” тэдгээр бараа, бүтээгдэхүүний нэлээд олных нь тухай мэдээллийг өгнө. Мөн танд зориулж зарим бүтээгдэхүүний тухай мэдээлэл, зааврыг монгол хэл рүү орчуулж, өнгөний жагсаалт болон хэрэгтэй бусад холбоосыг орууллаа. Одоогийн байдлаар нилээд олон бүтээгдэхүүний мэдээллийг оруулсан байгаа хэдий ч  уг жагсаалтад зарим бүтээгдэхүүний талаар цаашид нэмж байх учир таныг тэвчээртэй хандахыг хүсэж байна.

Манай бүтээлч баг

Манай вебсайтад тавигдсан мэдээлэл хэрэгтэй байдаг ч та бараа, бүтээгдэхүүнийг бодитойгоор харах, магадгүй худалдаж авахаар шийдэхээс өмнө хэрэглэж үзэх боломжтой болгохын тулд танд хэр их мэдээлэл хэрэгтэйг бид ойлгож байна. Та бараа, бүтээгдэхүүнүүдийг манай дэлгүүрээс үзэх боломжтой бөгөөд манай ажилтан илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Бараа, бүтээгдэхүүнийг яаж хэрэглэхийг манай ажилтнууд танд тайлбарлах боломжтой бөгөөд хэрхэн ашиглахыг нь хүртэл үзүүлэх боломжтой. Та манайд хүссэн үедээ зочилж, дэлгүүрээр бараа сонирхож явах зуураа кофе уух, бүтээлч чадварын тухай сэтгүүл уншин амрах буланд тухлан суух боломжтой. . Мөн “Жэйс Криатив”-т зочилсноор танд дэлгүүр хэссэнээс  илүү сонирхолтой байх болно. Иймээс зочлон ирж, таалан сонирхоорой!  Манай байршил, ажиллах цагийн талаар мэдээлэл авах бол манай гар урлалын дэлгүүрийн хуудсыг үзээрэй.

Жүли
Ундрах
Оогий
Наара
Саагий
Номин
Ундармаа
Оза
Тунгалаг
Сараа

Манай ажилтнуудын тухайд гэвэл тэд маань тун бүтээлч хамт олон байдаг. Таны урлан бүтээх чадварыг урамшуулан дэмжихийн тулд ажилтнууд маань блог постууд бичиж бэлтгэсэн. Мөн та “Бүтээлч Урлан” хэсгээр зочлоорой. Бид долоо хоног тутам шинэ мэдээлэл оруулах тул тогтмол шалгаж байгаарай. Энэ хуудасны дээд хэсэгт хамгийн сүүлийн үеийн нийтлэлүүдийн холбоосыг харах боломжтой. Мөн манай ажилтнуудын бэлтгэсэн хуудсыг уншин манай багийн тухай мэдээлэл авч, урласан бүтээлүүдийнх нь зургийг үзэхээ мартуузай.
Мөн бид таны санал бодлыг сонсохыг хүсэж байна. Та хүсвэл Facebook-ээр мессеж илгээх боломжтой. Бид хэрэглэгчдийн санал, шүүмжийг тогтмол ажиглаж, танд аль болох түргэн хариу өгөхийн тулд чармайн ажиллах болно.

За ингээд хамтдаа урлан бүтээцгээе!
Жүли

Бүх сэтгэгдлийг үзэх

* Худалдан авалт хийх үедээ картаа заавал үзүүлээрэй. Бид аливаа мэдэгдэл хийлгүйгээр  хямдрал, хөнгөлөлтийн хэмжээг өөрчлөх эрхтэй болно. Мөн тусгай нөхцөлөөр санал болгосон бараа, бүтээгдэхүүнүүд хямдралд хамрагдахгүй байж болно. Гэхдээ манай дэлгүүрт хямдралд хамрагдахгүй бараа бүтээгдэхүүн тун цөөн байгаа. Энэ талаар та дэлгүүрийн ажилтнаас асуугаарай.