remember

  • edit slider
  • replace course block
  • edit quote
  • set schedule

Саяхан болсон декупаж урлалын үзэсгэлэнд Саагий өөрийн пергаментан урлалаар оролцож шагнал хүртсэнг дуулгахад таатай байна. Манай компанийн ажилтан Саагий, Сараа хоёр энэ төрлийн урлалыг маш ихээр сонирхдог.

Энэхүү тусгай цаас нь шинэ санаа гарган урлах боломжийг олгодог гар урлалын чухал хэрэгсэл юм. Пергаментан цаасыг товойлгох, будах, хээгээр цоолох, чимэглэлийн гайхалтай загварт оруулан хайчлах гэх мэт бүх төрлийн аргаар ашиглах боломжтой.

Саагийгийн бүтээл, Сараагийн хийсэн шар шувууг та харж байна. Мөн миний ээжийн хийсэн тогосны зураг танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Пергаментан (Pergamano гэж нэрлэгддэг) урлал нь тэвчээр шаарддаг хэдий ч сурахад тааламжтай урлалын нэг юм.

Бид бэлэн болмогц пергаментан урлалд шаардагддаг хэрэгсэл, бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өөрийн веб хуудсан дээр байршуулах болно. Мөн бид шинэлэг мэдээллийг цаашид оруулан ажиллах болно. Та бидэнтэй цуг байгаарай.

Хэрэв та пергаментан урлалын танилцуулга сургалтад хамрагдах сонирхолтой байгаа бол манай дэлгүүртэй холбогдон тодруулах боломжтой.

Холбоотой урлалууд

Сургалт

Декупаж урлалын сургалт
Хуйлмал урлалын сургалт
Ээмэгний мод
За ингээд хамтдаа урлан бүтээцгээе!
Жүли

Таныг аз жаргалтай болгодог зүйлийг илүү их хийгээрэй.

Бүх сэтгэгдлийг үзэх