remember
- edit slider
- replace course block
- edit quote
- set schedule
2018 онд ямар бараа бүтээгдэхүүнүүд таныг хүлээж байгаа тухай ярихаас өмнө нэг зүйл тодорхой болгохыг хүсэж байна. Та манай 2017 онд эхлүүлсэн Бүтээлч байдлыг дэврээе Facebook группийг харсан уу? Энэ групп нь онцгойлон үйлчлүүлэгч танд зориулагдсан бөгөөд хийсэн урлалын бүтээлээ хуваалцах групп юм. Энэ групп нь аливаа нэг сурталчилгаа эсвэл борлуулалт худалдааны зорилготой бус бөгөөд өөрөөсөө илүү чадварлаг хүнээс болж шантарч няцах хэрэггүй. Та ердөө бидэнд зориулж хийсэн бүтээлээ хуваалцахад л хангалттай.
Удахгүй хийх гэж буй төлөвлөгөөний тухай тайлбарлаж өгье.
Энэ сард олон шинэ зүйлсийг хийж эхлэхэд бэлэн болсон бөгөөд үүний дотор “Бүтээлч Сэтгэлгээний Дэвтэр” Challenge ч бас орсон байгаа. Энэ challenge –ын тухай манай блог дээр тавьсан шинэ оны анхны постноос олж уншаарай мөн шинэ challenge –ууд 2 долоо хоног тутамд тавигдах болно. Эдгээрийн эхний challenge –ыг аль хэдийн постолж тавьсан байгаа.

1 сарын 3-13 хүртэл сонгомол ягаан өнгөтэй бараануудыг 25% хямдралтай худалдан авах онцгой хямдралыг санал болгож байна.
“Бүтээлч сэтгэлгээний дэвтэр”-ийн 2 дахь challenge маань 1 сарын 16-ны өдөр тавигдах болно.

1 сарын 16-27 хүртэл манай дэлгүүрийн кассан дээр challenge-ийн зургаа үзүүлээд декупажны мидиум юмуу салфеткийг 25% хямдруулж авахыг санал болгож байгаа.
Дэвтэр хийж байх үед “алдаа” гаргах гэсэн ойлголт байхгүй. Бид хамтдаа суралцах ба challenge-уудын эцэст та өөрийн ололт амжилтын явцыг тэмдэглэсэн гайхалтай Дэвтэртэй болох болно. Үүнийг хийх нь үнэхээр сонирхолтой бас зугаатай байх ба бидэнтэй хамтарч бүтээлч ур чадвараа туршаарай. Өөрийн хийсэн бүтээлийн зургаа Бүтээлч байдлыг дэврээе групп дээр тавихаа бүү мартаарай.
2 долоо хоног тутам challenge-ууд тавихын зэрэгцээ манай ажилтнуудын хийж буй урлалууд танд илүү урам өгөх болно.
Aнхаараад нэг хараарай:
- Саагийгийн шилэн дээр будсан урлал
- Procion MX ашиглан баглаж будсан миний урлалууд
- Озагийн хийсэн гайхалтай даавуун дээр (өнгө) буулгагч урлал
- Савхин эдлэл будах, чулуу будах, лонх будах,
- …… гэх мэт
Шинэ оноо бүтээлч сэтгэлгээтэй эхэлцгээе.

Бүх сэтгэгдлийг үзэх