Aleen’s Даавууны Цавуу

Fabric Fusion

Aleen’s-н Fabric Fusion цавуу бол даавуугаар урладаг болон загвар зохион бүтээгч хүн бүрийн зүү утасны оронд хэрэглэж болох хялбар сонголт юм. Тунгалаг, усан суурьтай тус цавуу нь хор нөлөөгүй, угаалгын машинд угааж болдог, даавууг даавуутай эсвэл, даавуун дээр чимэглэл нааж угаахад салахгүй болгодог. Түүнчлэн маш сайн чанартай тул угаасны дараа хатуурч дарайх вий гэж санаа зовох шаардлагагүй, угаасны дараа ч уян хатан байдгаараа МАШ САЙН давуу талтай.

Та хувцас болон урлалын ажлаа Aleene’s-н Fabric Fusion цавуунд бүрэн найдаж болно.

Эсгий, ноос зэрэгт тохиромжгүй. Үүнд Хөөсөнцөр, Эсгийнд зориулагдсан цавууг ашиглах хэрэгтэй.

Давуу тал:

  • Зүү утсыг орлоно
  • Хувцас, даавуу зэрэг олон янзын үйлд ашиглаж болно
  • Тунгалаг хатдаг
  • Хатаагүй байхад нь усаар хялбархан арилгаж болно

OK to Wash It

Aleene’s-н OK To Wash-It бол даавууг даавуутай эсвэл, даавуун дээр чимэглэл нааж, угаахад салахгүй болгодог цавуу. Тунгалаг, уян хатан, шарлахгүй, олон угаахад салахгүй, мөн ямар ч хор нөлөөгүй. * Даавуу * хувцас * тууз * торгон цэцэг * сувд *хавтгай үдээс * наамал * гэрийн даавуун эдлэл зэргийг наана.

Хэрэглэх заавар:

  1. Даавуу эсвэл наах зүйл дээр цавуугаа жигд түрхэнэ
  2. 3-5 минут хүлээсний дараа даавуу болон чимэглэлийг хооронд нь зөөлөн дарж наалдуулна
  3. Хоорондоо барьцалдах хүртэл скоч эсвэл зүүгээр тогтоож барина
  4. Илүүдэл цавууг нойтон байхад нь чийгтэй даавуугаар арчиж авна. Угаахаас өмнө 7-10 өдөр хүлээнэ. Хувцасны дотрыг гадна гаргаж, зөөлөн горим дээр тавьж угаана. Агаарт хатаана. Хуурай цэвэрлэгээнд өгч болохгүй.

Зөвлөмж: Эхлээд туршиж үзвэл хүссэн үр дүндээ хүрэхэд илүү дөхөмтэй. Цавуу тунгалаг хатдаг боловч зарим өнгийн даавуун дээр бага зэрэг бараавтар болж хатдаг. Сасраг, торго, пүүсүү, болон туузанд тохиромжгүй.

Jewel-it

Aleene’s брэндийн Jewel-It цавуу нь даавуун дээр наахад хэцүү чимэглэлийг наах ба угаахад салахгүй болгоно.

  • Хэрэглэхэд хялбар
  • Өнгөгүй хатдаг
  • Угаагдах болон угааж болдоггүй даавуунд хэрэглэнэ

Хэрэглэх Заавар:

  1. Хэрэглэхээс өмнө хувцсаа угааж хатаана
  2. Цавууг хэрэглэхээс өмнө сэгсэр
  3. Наах хэсэгт цавууг шахаж түрхэнэ
  4. Цавуун дээр наах чимэглэлээ дарж тогтооно
  5. Илүүдэл цавууг нойтон дээр нь чийгтэй даавуугаар арчина
  6. Хувцсаа өмсөхөөс өмнө 24 цаг хүлээ
  7. Угаахаас өмнө 7-10 өдөр хүлээж бэхжүүлнэ
  8. Угаахдаа хувцасны дотрыг гадна гаргаж, угаалгын машины зөөлөн горимон дээр тавьж эсвэл гараар угаана. Усанд удаан дэвтээж болохгүй. Өлгөж эсвэл хэвтээгээр нь тавьж хатаана.
  9. Хүссэн үр дүнд хүрэхийн тулд эхлээд турш.

Зөвлөмж:

  • Гялаанз наах тохиолдолд гялаанзны голын нүхээр цавууг гаргаж түрхэх ёстойг санаарай
  • Шил, төмөр зэрэг гөлгөр гадаргуутай чимэглэл наахдаа цавууг түрхэж ойролцоогоор 10 минут байлгаад хооронд нь наалдуулах ёстой.

Flexible Stretchable

Цамц, нэхмэл эдлэл, хувцас, бүжгийн хувцас, оймс гэх мэт сунадаг даавуу чимэглэхэд энэхүү салдаггүй, сөрөг нөлөөгүй цавууг ашиглаарай.

Цавуу тунгалаг хатдаг ба үүний онцгой найрлага нь цавууг хагарахаас хамгаалдаг.

Хэрэглэх Заавар:

  1. Даавууг угааж хатаана.
  2. Хувцасны завсар гялгар уутаар бүрсэн хавтан тавина.
  3. Нэхмэл даавуун дээр үнэт чулуу зэрэг зүйл наах тохиолдолд цавуугаа нэхмэл дээр түрхэнэ. Түрхсэн цавуун дээр чулуугаа бага зэрэг дарж наалдуулна.
  4. Хувцсаа өмсөхөөс өмнө 24 цаг хүлээнэ.
  5. Угаахаас өмнө 7-10 өдөр хүлээнэ.
  6. Хувцсаа угаахдаа дотрыг нь гадна гаргаж зөөлөн горимон дээр тавьж угаана. Усанд удаан дэвтээж болохгүй. Өлгөж эсвэл хэвтээгээр нь тавьж хатаана.

Хүссэн үр дүнд хүрэхийн тулд эхлээд туршаарай.

Зөвлөмж:

  • Нэхмэл эсвэл сунадаг даавууг саатай болгохын тулд эхлээд цавуугаар дүрсээ зурна. Даавуун дээр хэсэгчлэн ажиллах хэрэгтэй ба цавууг хатаагүй байхад нь арилдаггүй саа цацна. 24 цаг хүлээж хатаана. Илүүдэл сааг сэгсэрч унагана.
  • Гялаанз наах тохиолдолд гялаанзны голын нүхээр цавууг гаргаж түрхэх ёстойг санаарай

Энэ бүтээгдэхүүний талаар асуулт, хариулт

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал