Americana Multi-Surface Satin

Американа Мульти-Сөрфис Сатин (Бүх төрлийн гадаргууны будаг)

Americana multi-surface acrylic paint нь мод, төмөр, шил, шавран эдлэл, керамик, цаас, ихэнх төрлийн хуванцар, уран зургийн цаас, болон даавуу зэрэг маш олон төрлийн гадаргуун дээр ашиглаж болдог будаг юм.

  • Гадаа эсвэл дотор ашиглана
  • Тогтоц сайтай, хатуу гадаргуутай болгоно
  • Маш сайн далдлана
  • Ямар ч төрлийн гадаргуунд дээд зэргээр шингэнэ
  • Жинхэнэ өнгөлөг сатин болгодог тул лакдах шаардлагагүй
  • Ямар нэгэн суурь будаг, эсвэл бэхжүүлэгч түрхэх шаардлагагүй
  • Хэсэг хугацаанд байлгаж бүрэн хатаасны дараа цэвэрлэгээний бодисонд ч арилахгүй
  • Арилахгүй, гэрэлд тэсвэртэй пигмент агуулсан
  • Усан суурьтай, ямар ч хорт нөлөөгүй
  • Ямар нэгэн суурь будаг, эсвэл бэхжүүлэгчгүйгээр ихэнх төрлийн хуванцар дээр маш сайн тогтоно

Хэрэгтэй Зөвлөмж

Аяга таваг угаагчинд аюулгүй болгохын тулд Multi-Surface будгаар будсан шил шаазан эдлэлийг 4 өдөр агаарт бүрэн гүйцэт байлгаж хатаасны дараа 160 градусын халуунд 30 минут жигнэнэ.

Хэрэглэхэд хялбар байлгах үүднээс будахад ашигласан цоолборыг будаг хатахаас өмнө цэвэрлэнэ үү.

Будахаас өмнө эсвэл будсаны дараа ямар ч суурь будаг, бэхжүүлэгч түрхэх шаардлагагүй.

Энэ бүтээгдэхүүний талаар асуулт, хариулт

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал